Сайн сууж байна уу? Хайрт ээж минь...
Сайн сууж байна уу? Хайрт ээж минь...
Хамгийн түрүүнд ээждээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
Хуурмаг хийгээд сайхан үг хэлье гэсэнгүй ээ ээжээ, гагцхүү тандаа хэлж амжаагүй ч сэтгэлийнхээ гүнд хадгалж явдаг цөөхөн үгээ хэльюү гэж энэ захиаг охин нь тэрлэж байна.
Ээжээ би таныгаа үнэхээр биширдэг. Магадгүй та ингэж хэлэхэд минь инээмсэгдээд яагаад гэж асуух байх.
Би таныгаа биширч хүндлэхгүй, хайрлаж халамжлахгүй байхын аргагүй тийм мундаг хүн, та... Охин чинь таныгаа өдий болтол ойлгож чаддаггүй байж. Их хөлийн газар оюутан болж ирээд таны минь орон зай хийгээд хатан ухааныг тань үнэн зүрхнээсээ мэдэрч эхэлсэн. Таны охин үеийн залуучуудаас хамаагүй ухаалаг, хэрсүү нэгэн гэдгээ үнэхээр бардам хэлж чадна. Энэ миний мундагийнх биш, эрийн сайндаа би ийм болоогүй ээ. Бүгд таны минь зааж сургасан зүйлс. Анх жаахан хүүхэд байхдаа би танд их гомддог байсааан. Нэгдүгээр ангийн жаахан сурагч байхаас минь та миний гэрийн багш эрдэмтэн хүн байсан. Бусад хүүхдүүд хичээлээсээ ирээд ханатлаа гадаа тоглож ээж аавдаа эрхэлдэг байхад би цээж бичгээ хийж, ганц л л буруу биччихээд дэвтрээ уруулж эхнээс нь бичдэг байж билээ. Тийм жаахан хэрнээ шөнө хүртэл суучихдаг байсан. Тэрхэн үедээ хүүхдийн гэнэн бодлоор миний ээж муухай, бусад хүүхдүүдийн ээж гоё
гэж хүртэл боддог байсан сан. Үүгээрээ та намайг эрдмийн замд хөтөлсөөн ээжээ. Амжилттай суралцах зам мөрийг минь та тэр үед надад сайн тавьж өгжээ.

Би бахархах дуртай ээжээ. Арван жилээ онц дүнтэй төгссөнөөрөө, элсэлтийн шалгалтандаа хамгийн өндөр оноог авч чадснаараа, босго өндөртэй ууган их сургуулийн хуваарийг авч таныгаа баярлуулснаараа, олон зуун хүүхэд залуучуудын мөрөөдөл болсон энэ сайхан мэргэжлийг эзэмшихээр суралцаж байгаагаараа би бахархдаг. Би магадгүй өөр ээжийн охин байсан бол энэ бүхэнд хүрч чадах байсандаа эргэлзэж байна. Намайг тэгэж шахаж, хичээл хийх хэрэгтэй гэдгийг яс маханд минь ягштил ойлгуулж өгсөнд охин нь одоо хичнээн их баярлаж явдаг гээч. Таны минь миний амьдралд оруулсан хамгийн шилдэг хөрөнгө оруулалт энэ байсан юм шүү. Үүгээр ч зогсохгүй та миний амьдралын хамгийн том, гайхалтай зөвлөгч. Бусад охидууд ээжтэйгээ тэр бүр ярилцаж чаддаггүй маш олон зүйлийг та минь надтай нээлттэй ярьж, намайг ойлгож, бүхий л зовлон жаргалыг минь хуваалцдагт охин нь баярлаж явдаг шүү. Би олон охиныг мэднэ, ээжээсээ юмаа нуудаг, ярилцахыг хүсдэг ч эвээ олдоггүй, сэтгэлдээ шаналж явдаг охидыг. Тэр бүрт би таниараа бахархаж,өөрийгөө хамгийн азтайд тооцдог.
Бидэнд ярилцаж үзээгүй, ярилцаж чадахгүй ямар ч сэдэв байдаггүй нь гайхалтай. Анхны хайр, аз жаргал баяр хөөр, уйтгар гуниг, гэнэхэн алдаа... Энэ бүгдэд минь хамт байж, намайг дэмжиж зоригжуулдаг хүн минь ТА. Тиймдээ ч охин нь энэ амьдралд хөл алдахгүй байх гэж бат итгэдэг. Таныхаа ачаар зовлон үзээгүй ч бас л таныхаа буянаар хэрэндээ хашир сууж хэрсүү болжээ охин нь... Энэ бүхнийг ингээд бодохоор охин нь таниараа яахан бахархахгүй байх билээ.
Төгс эцэг эх гэж байдаггүй, гэвч тэд төгс хайрладаг. Энэ үнэхээр гоё бас дэндүү үнэн үг тийм үү ээжээ? Магадгүй та минь хэн нэгний хувьд төгс бус эгэл нэгэн байж болох ч надад таны минь хайр энэрэл хамгийн төгс...
Үүгээр охин нь тандаа тэрлэсэн захидлаа дуусгаж байна. Ээждээ маш их хайртай шүү. Үнсье! ДАМДИНДОРЖ+МӨНХЗУЛ=ОНОНЧИМЭГ, ОНОНБАЯР

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.