Зөв шийдвэр гаргахад минь туслаач

Сайн байна уу? 

 Эрхэм таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний амьдралын өчүүхэн зовлонг уншиж, өөрийн үзэл бодол, туршлагаасаа хуваалцаач гэж та бүхнээсээ гуйж байна. 

    Би одоо 25 настай, нөхөртэйгээ суугаад 3 жил болж байна. Хүү маань 2 ой гарантай. Нөхөр бид хоёр 10 жилийн сургуульдаа параллель ангийн хүүхдүүд байлаа. Төгсөх жилээ үерхэж, дээд сургуульд байхдаа зөндөө олон л удаа салж нийлж явсан. Тэгж явсаар сургуулиа төгссөний дараа жил манай аав ээжтэй танилцаж нэг хэсэг манайд амьдарсан. Хүүгээ төрсний дараа 3 сар гаран хадмынхаа хашаанд гэрт хүртэл амьдарч үзсэн. Хамтдаа бүхнийг босгох гэж их хичээдэг байлаа. Удалгүй бид гурав тусдаа гарч байранд орж, найр хурим хийн, гэрлэлтээ батлуулсан. Манай хүн айлын бага болохоор их дураараа, бүхнийг өөрийнхөөрөө хийдэг, бас их бодлогогүй залуу байдаг л даа. Уг нь 6 жил үерхэж байж нэг гэрт орсон болохоор би энэ хүнийг сайн мэддэг болсон гэж өөртөө итгэж явж дээ. Хамтын амьдралаа эхлүүлснээс хойш нөхрийгөө юу ч хийж яаж ч өр тавьж, хаагуур ч дэмий тэнэж байсан би юу ч хэлдэггүй, нэг ч удаа хардаж байсангүй. Ер нь бол эр хүн өөрөө амьдралаа авч явах ёстой, амьдралын ухаантай байх ёстой гэж боддог болохоор миний хань ингэж явж байгаад нэг л өдөр өөрчлөгдөж амьдрах аргаа олно доо гэж бодон тавьсан өрийг нь дарж, гарсан асуудлыг шийдвэрлэж амьдарсаар өдийг хүрсэн. Нөхөр маань нэг ч удаа байрны лизингээ төлж байгаагүй, нэг ч удаа цугтаа явж хоол хүнс цуглуулж үзээгүй, би гэдэг хүн олсон бүх мөнгөө амьдралдаа хүргэх гэж их л хичээж ирсэн. Гэтэл өнгөрсөн өвлөөс хойш нөхөр минь бүр ихээр өөрчлөгдөх болсон хааяа гадуур хононо, оройтно. Төрсөн өдрөөрөө ажлынхантайгаа шоудчихаад миний залгасан дуудлагыг авсан гэдгээ мэдэхгүй бүтэн цаг шахуу болсон. Гэтэл тэр хугацаанд ажлынхнаасаа салаад гэрийнхээ урдуур такси бариад өөр тийшээ явсан даа. Тэгээд гэнэт утсаа үзсэн үү яасан /утсаа таслаад/. Намайг залгангуут буцаад хүрээд ирсэн. Таксинд явж байхдаа ажлынхаа нэг залуугийн утсаар нэг хүн рүү яриад би одоо очлоо гараад ирээрэй гэж хэлсэн. Тухайн үедээ чи өөр хүнтэй боллоо энэ тэр гэж уурлаж үзсэн ч баталгаатай нотолгоо биш болохоор тэгс гээд л өнгөрсөн. 

   

     Гэтэл саяхан хавар манай найзууд нийлээд манайд ууцгааваа, нэг орой. Би ч яахав угаасаа сайн ууж чаддаггүй, нойр ихтэйг хэлэх үү унтаад өглөө. Өглөө нь босоод хартал манай хүн дотуур хувцсаа буруу харуулаад өмсчихөж. Би ч намайг шөнө оролдоод архиныхаа халуунд буруу харуулаад өмсчихсөн хэрэг гэж бодоод найзуудаасаа ичихдээ бушуухан зөв харуулж өмсүүлчихээд ажилдаа явлаа. Тэгээд маргааш нь нэг найздаа /бид 3уулаа найзалдаг байлаа/ “Уржигдар манай хүн турсикээ буруу харуулаад өмсчихсөн байсан, би өчигдөр орой та 2ыг оролдоо юу гэж жоол үгээр идээд” гээд баахан инээж суулаа. Гэтэл тэр орой манай нөгөө найз хүүхэн над руу залгаад орой уулзая гэсэн. Орой ажлаа тараад уулзтал “Миний найз битгий буруугаар ойлгоорой, бид 2 юу ч болоогүй. Цаадах чинь жоохон согтсон байсан болохоор чичирч дайрсан нь үнэн. Гэхдээ юу ч болоогүй” гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод миний амьдрал ганцхан секундын дотор үнс нурам болчих шиг болсон. Би бүтэн хагас сар шахуу галзуу хүн шиг л байлаа. Ууж идэж, шоудаад л. 

    Гэхдээ сүүлдээ өөрөө өөрийгөө тайвшруулж, арай ч үгүй байлгүй дээ, зүгээр согтуу байсан болохоор л... юу болоогүй байх гэж бодохоор шийдэн нөхрийгөө ч, найзыгаа ч уучиллаа. Гэтэл өнөө өглөө ажилдаа явахынхаа өмнө санамсаргүй нөхрийнхөө утасны мессежийг үзлээ. Гэтэл илгээсэн мессежэн дунд нь нөгөө найзын маань утас руу бичсэн “Би гайгүй ээ, би чамайг бүр хүсээд санаад бодоод байдаг болчлоо” гэсэн мессеж байсан. Ингээд л би энэ захиаг одоо бичиж сууна даа. Түрүүн найзтайгаа уулзаад худлаа утасны цэнэг дууссан гэж хэлээд утсыг нь гуйж аваад нөхөр рүүгээ залгатал утсаа авсангүй. Удалгүй буцаагаад залгаж байна. Тэгэхээр нь салгаад “Түрүүн эхнэр чинь байсан юмаа, босчихсон уу” гээд мессеж биччихлээ. Гэтэл хариу нь юу гэж ирсэн гээч “Одоо л босож байна, гэхдээ нөгөөдөх маань босоогүй л байна” гэсэн байсан. 

    Ингээд л тэр хоёрыг өдий хүртэл намайг хуурч байсан гэдгийг бүр нэг мөсөн мэдчихлээ. Бичсэн мессежнээс нь үзэхэд бүр миний хажууд гэрт минь, намайг унтаж байхад хүртэл хийж байсан гэдэг нь тодорхой болсоон. Би одоо яах ёстой юм болоо, эрэгтэй хүн зэвүүн, арчаагүй, доодохдоо толгойгоо мэдүүлдэг гэдгийг би мэднэ л дээ, гэхдээ найз минь яаж намайг ингэж чадаж байна аа. Тэр хүнийг би хамгийн сайн найзаа гэж итгэж, хамаг амьдралаа, хамаг зовлон жаргалаа, хамаг бүхнээ ярьж, инээхдээ инээж, уйлахдаа уйлж явдаг найз минь ш дээ. Хичнээн найзлаад удаагүй /3 жил гаран/ ч гэсэн сүүлийн 3 жил үргэлж миний л хажууд байсан хүн юм сан уг нь. Би хүүгээ өнчин болгохыг үнэхээр хүсэхгүй байна. Тэглээ гээд ийм балиар, заваан эцэгтэй байлгахыг ч хүсэхгүй байна. Надад туслаач.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
monoo (202.70.46.221) 2017-05-06 00:15:05
Bi bas iim setgeliin zowlong amssaanuunees ch dor bj magadgesen ch odoo nuhuruu uuchlaad amidarch bn dabugdiin martaadodoo hereldsen ch bi ter tuhai sohood baidagguibur dawrah geed bwal dursdiinduugui l bolchdiin
77 (202.180.216.162) 2015-12-04 17:31:48
ТЭР НАЙЗТАЙГАА ХАМТРААД ЭВТЭЙ НАЙРТАЙ 2 ЭХНЭР 1 НӨХӨР БАЙДЛААР АМЬДАРСАН НЬ ДЭЭР
анжи (27.123.213.226) 2015-11-05 17:27:08
чиний захиаг уншиж байхад бид 2 их адилхан санагдлаа битгий бусдыг буруутга чиний нөхрийн буруу би ч бас ингэдэг гэхдээ миний нөхрийгөө биш бусдыг буруутгаж өөрийгөө хуурч үнэнтэй эвлэрэхгүй яваа энэ сэтгэл өдий болтол хар дарсан зүүд шиг энэ амьдралаар амьдрахад хүргэсэн байна тиймээс бүсгүй минь үнэнтэй эвлэр гарцаагүй байдалд ороогүй л бол салж аз жаргал эмэгтэй хүн гэдгээ мэдэр бид чинь жаргах гэж төрсөн болохоос ухаан муутай нэгний зарц боол шиг амьдрах гэж төрөөгүй юмхүүхэд гэдэг бурхан учраас тэдэнд ухаангүй эцэг биш харин энхрий ялдам ээж нь эрүүл тайван амьдарлын орчин байхад л хангалттай аяндаа чи мэдэрнээ би ч бас уятай нохой шиг дүүжлэгдэж байгаа энэ их зээл дуусмагц эргэж харахгүйгээр 2 сайхан үрээ аваад хэзээ ч тэр хүнтэй уулзахгүй явна гэж бодож байгаа бид сайхан амьдарна аа тэр цаг мөч ойрхон байгаа
coco chanel (103.229.177.46) 2015-09-11 17:27:59
yaag unen huud eej bhad bolno iim etsegtei baisnaas bggun deer shuud sal herwee chi huugee bas ooriigoo awaad yawchih chadaltai busguil bol chi chadna amjilt iim erchuudtei nasiig barna gj bhgui ted oorchlogddguin bnlee oiriin jishee zondoo bn hogshirch uh gej baij avgai huuhen erguulsen erchuud bna tsaana chin dahiad helii iim hun zasarhgui ter aihtar tembuu yari sharhandaa barigdaj bj l zogsdguin bol ternees naana zasarna gj bdggui um hogshin ovgon boltloo ingej yawna egch n bieree tuullaa iim amidraliig nzuud dund ch iim amidraltai humuus baina
coco chanel (103.229.177.46) 2015-09-11 17:22:04
dox moxoo tusaad uheesee iim erchuud hezee neg odor goroo amisnaa yahw yu tarina tuuniigee huraana gedeg bhaaa
zawaan yortonts (202.131.247.23) 2015-09-11 17:19:40
erchuud iim l zawaan buur saintain suuj saihantain yawald gesen huulitai umshig hogiin nowshnuud belgiin guilgachid
Eej (103.26.194.100) 2015-09-11 10:06:10
Хаана асаа ийм хогийн нехер олж авдаг байна аа миний хуу 28 настай дээд боловсролтой целин сайтай сайхан залуу эхнэргуй л байна тийм залуучуудыг харчих нуд хуухнуудэд байдаггуй юм уу
зочин (103.26.195.77) 2015-08-31 15:33:44
Хүмүүс ярихдаа хүн нэгл удаа амьдарна гэж ярьдаг гэвч энэ арай өрөөсгөл бхаа хүн өдөр бүр л амьдардаг хэдэн нас хүрнэ тэр болтлоо л амьдардаг харин энэ амьдралдаа зөв л амьдрах ёстой байхаа харин яаж амьдрах нь зөв болохийг хувь хүний өөрийн хүмүүжил боловсрөл өссөн орчин эцэг эхийн зөв харилцаа зэргээс асар их юм шалтгаалдаг гэдэг тэгэхээр та хоёр тэс өөр орчинд өсцгөөсөн хүмүүс байхаа хүнийг хайрлаад халамжлаад байхад хариу нь нэг тиймэрхүү байвал хицүү л юм бна хайр бүхнийг дийлнэ гэдэгч эмэгтэй хүн өөрийгөө зовоогоод байвал хицүү тийм болохоор хандах хандлагаа нэг өөрчлөөд үзвэл яасан юм бэ
Zochin (202.179.12.6) 2015-08-30 16:38:59
Shud salbaliar yumnud xunig ingej doromjilj boloxuda
хөөрхөн бүсгүйчүүдээ (202.70.46.214) 2015-08-30 15:29:38
Чи бол уужим ухаантай сайхан бүсгүй байна Наад нөхөр чинь тэгээд явж л байгЗөнгөөр нь орхичих өөрийгөө бод Амьдрал богинохон шүү дээ Наад хүн чинь зөвхөн өөрийнхөө л төлөө амьдарч яваа ум байна Тийм хүнийг битгий хайрла залуу сайхан байгаа дээрээ эртхэн өөрийгөө чөлөөлхүссэнээ хий Эмэгтэйчүүд бид ухамсаргүй арчаагүй эрийн оронцогтой заавал хамт амьдрах ёсгүй биздээ Зүгээр л хаяөдий хүртэл ганцаараа амьдралаа аваад явсан ум чинь үүнээс ч илүүг чаднаа бүсгүй минь
Нээрээ (37.130.224.21) 2015-08-30 14:49:11
Ер нь араар тавьдаггүй эр хүн гэж бараг байхгүйдээ Тэгээд тэр тусмаа эхнэрийн найзуудтай унтах сонирхол их байдаг Миний бодлоор бол араар тавьсныг нь уучлаад найз нэртэй тэр хүүхэнтэй холбоогоо таслаад бүхнийг мартаад амьдарлаа гэж бодоход ар гэртээ тусалдаггүймөнгө төгрөг нэмэрлэдэггүй шоучин хувиа бодсон нөхөр лав надад огт хэрэггүйээ Гэхдээ энэ бол чиний өөрийн л шийдэх асууд*****
Зочин (103.229.123.140) 2015-08-30 13:25:00
Дүү минь хамгийн гол нь танай хүн бусад талаараа ямар хүн бэ гэдгийг сайн бод өв тэгш хүн гэж байхгүй гэхдээ хүүгээ бодоод уучилна гэдэг буруу юм байгаамшд тэр гадуур явахдаа хүүгээ бодоогүй л байхгүй юуда хүүхдээ бодлоо гээд уучилхад дахиад л араар тавьдаг юмаа тэгэхээр өөрийгөө л бодсон дээр байхаа хүүхэд хаанач хүн болдог юм хамгийн гол нь хүү ээжтэйгээ л байх ёстой эр нөхөр араар тавьна гэдэг эмэгтэй хүнд асар их сэтэглийн дарамт болдог юум аньдаггүй шарх лдаа чи өөрөө сайн болоод уучилж бгаа бол дахин тэр тухай сөхөж ярихгүй байх ёстой бас өөрөө ч мартах ёстой байдаг юм шүү дүү минь амжилт хүсе
Zochin (213.192.33.244) 2015-08-30 07:56:41
medeej huugee bodood uuchilah heregtei bolovch end bichsen tuuh uneheer unen bol arai l denduu yum amidralaa avch yavj chadahguin deer ehneriinhee naiztai gertee ehneriinhee huugiinhee hajuud untana gedeg denduu hun chanar muutai uuchlal daaj chadahgui l hun shig haragdaad baina dazurh setgelee sons gedeg de uuruu sain ergetsuulj bodbi chinii orond baisan bol shuud l salnategej denduu deerelhej doromjildog adguus shig aimaar hunii derged zovj yavsnaas l gej bodno
Zochin (213.192.33.244) 2015-08-30 07:45:56
Chamd naad zaluugaasaa salhaas uur yamarch chance baihgui baina zugeer l hend ch gomdolgui salaad l yav bur musun ergej butslatgui salj baigaa gedgee hatuu oilguul tegeed hezee ch bitgii ergej butsaraiuneheer ta 2t odoo tsaash hamt amidrah yamarch shaardlaga baihgui bolson gedgiig huvi zayagaa zuhelgui huleen zuvshuur bolson buh evgui yavdliig or tas mart tertei tergui butehgui bolson bolhoor ergej hurgaad eldev yum dursaj setgelee ubtguh hereggui zuvhun urgashaa harj amidar chinii zayanii chine hani saihan hanhuu haa negtee alhaj l yavaa
(112.72.13.67) 2015-08-29 20:14:54
3 han jiliin hugatsaand iim ym bolj biagaa bol zugeer sal chamd hairgui ym bn aldsan baij bolno gehdee uuniigee yman chinee sanadaggui ym bn ter enegteig ch bas chamaig ch hairlahgui ali ali chin hohirood uldene
Zulaa (103.23.51.3) 2015-08-29 20:06:52
Bi ch gesen nohroo araar mini tawisniig medeed horwoo homorson ym shig l bolj heseg hugatsaand yahaa medehgui ih hetsuu baisan Gehdee bi udaan bodsonii etsest buhii l zuiliig hamtdaa tuulna gj helsendee zorig orj neg udaa uuchliy gj bodsonNohroo uuchilsanaas hoish 3 jil bolj bn Odoogiin baidlaar sa az jargaltai bn Uuchilahaar shanalj baisnaasaa iluu jargal amsah ue bii Gehdee ene shiidweriig ooroo gargah heregtei dee Zow shiidwer gargaaraiIim asuudal olon ger buld tohiolddog Uuchilj chadsan ni owgon emgen boltloo hamt bn shuu dee