Тааварлашгүй оньсого мэт бай

Эрчүүд ямар бүсгүйд дуртай байдаг вэ? Хөөрхөн, ихэмсэг, дээд албан тушаалтай, халамжтай, мөнгөтэй гээд л янз бүрийн хариулт таны толгойд орж байна уу. Дээрхийг тодорхой хэмжээгээр хардаг ч тэд “оньсого” мэт эмэгтэйд хамгаас дуртай байдаг. Тэр тусмаа хариуг нь хэзээ ч олж чадахгүй тийм л оньсогод татагддаг байна. Хайрлаад л, халамжлаад л байхад тэд аажмаар залхана. Тиймээс хайртыгаа хажуудаа үргэлж байлгахыг хүсч байгаа бол нэгэн хэвийн зүйлээс татгалзах хэрэгтэй. Үргэлж шинэ, хөгжилтэй зүйл бодож ол. Түүний санаанд оромгүй зүйлс байвал бүр ч янзтай.
Жишээ нь, урьд өмнөх болзоонуудаа эргэн саная. Хоолонд орсон, кино үзсэн, гадуур алхсан... Ийм л зүйлс бодогдож байна уу. Бүсгүй минь хэвшмэл зүйлсийг түр март. Найз залуу чинь компьютер тоглоомд дуртай биз дээ. Тэгвэл яагаад хамтдааа компьютер тоглоом өдөржин тоглож болохгүй гэж. Тэр энэ алхамыг тань  гайхаж, басхүү баярлах болно. Учир нь таныг хэзээ ч ингэнэ гэж бодохгүй байгаа шүү дээ.
Та илэн далангүй байна гээд бүх зүйлээ яриад байж болохгүй. Хувийн нууц гэж байх хэрэгтэй. Та уулзах бүрдээ хийсэн бүхнээ тайлагнаад байх нь тийм ч оновчтой сонголт биш. Мэдээж тодорхой хэмжээгээр ярих нь зөв ч, бүх зүйлсийг тань тэвчээртэй сонсоод суух тэвчээр тэдэнд байхгүй гэхэд болно.
Үл тоох. Тэдэнд үргэлж анхаарал халамж тавиад байхад аажмаар залхдаг гэнэ. Иймд тэднийг хааяа үл тоох хэрэгтэй. Урьд нь маргалдчихаад та түрүүлж уучлалт гуйдаг байсан бол одоо түүнийг хүлээ. Түүнийг мессэж бичиж залгатал нь түрүүлж холбоо барьж хэрэггүй. Эхлээд хайрт чинь таны бичихийг хүлээх боловч тэсэхгүй өөрөө буулт хийх болно. Эмэгтэй хүн гэхээрээ л түрүүлж буулт хийж, хайр халамжийг харамгүй өгөөд байх ёстой биш. Хааяа ч боловч үл тоож байх хэрэгтэй.
Хардалт. Бусад залуустай эелдэг зөөлөн харьцах нь хардалтын эх үүсвэр болдог гэдэгтэй санал нийлж байна уу. Үдэшлэг дээр өөр залуутай бяцхан яриа өрнүүлж, инээх нь хайртын чинь хардах сэтгэлийг төрүүлнэ. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Бяцхан хардалт та хоёрыг ойртуулж байдаг хэдий ч тун нь хэтэрвэл хэт уршигтай гэдгийг санахад илүүдэхгүй.
Дэлгээстэй ном шиг биш, тааварлашгүй оньсого шиг бай бүсгүй минь.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
хажаа (202.131.234.82) 2013-12-16 15:15:56
давгүйл юм