“Атар” талхны үнэ 840 төгрөг болно


Сүүлийн хэдэн сарын турш сав баглааны талаар асуудал үүсгээд байсан “Атар” талхны үнэ ирэх сарын 1-нээс 210 төгрөгөөр нэмэгдэж, 840 төгрөгөөр худалдаалахаар болсныг үйлдвэрлэгчид өчигдөр мэдэгдлээ. Энэ талаар “Талх чихэр” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат цоож “Ард иргэдээс болон МХЕГ-аас “Атар” талхыг савлах талаар удаа дараа санал гомдол, албан шаардлага тавьсаар ирсэн. “Атар” талхны уут Финлянд улсын IPEKA компанийн бүтээгдэхүүн бөгөөд компьютерийн хяналт, лазер мэдрэгч, зүсэгч, уутны ам нээгч, боогч гэх мэт орчин үеийн савлагаанд шаардагдах бүх технологийг агуулснаараа давуу талтай. Эл уут нь хадгалалтын горимд чийг даах, хатаж хорчийх, гаднын нян нэвтрэх зэрэг эрсдэлээс бүрэн хамгаалах зориулалт бүхий агаар нэвтрүүлэгч нүхтэй” гэлээ. Шинэ савлагааны зөвхөн уут нь 94 төгрөгийн өртөгтэй бөгөөд хөргөж савлахад зориулагдсан тоног төхөөрөмж ашигласны болон хүргэлт, үйлчилгээний зар далд 116 төгрөгийг нэмж тооцож байгаа гэнэ. Одоо гоор “Талх чихэр”, “Атар өргөө” компани л “Атар” нэрийн талх үйлдвэрлэдэг аж.

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.