Өөрийгөө үнэлдэг ухаалаг эмэгтэйчүүдийн анхааралд


Бүсгүй таны сонорт дуулгахад дэлхий нийтийн хэмжээнд ажилгүйдлийн хэвийн түвшинг 3-5 хувь гэж үздэг бол монгол улсын хувьд ажилгүйдлийн түвшин өнөөгийн байдлаар 2,8 хувьтай байна. Энэ тоо нь манай улсын хүн амын тоотой харьцуулахад багагүй үзүүлэлт юм. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байр байдаг ч ажилгүйдэл дорвитой буурдаггүй. Энэ нь юутай холбоотой вэ. Эрэлт нийлүүлэлтийн зохист харьцаа алдагдсанаас болж байгаа ажээ.
Тэгвэл энэ байдлыг харгалзан үзэж Нийгмийн хөтөч сургалт хөгжлийн академи нь хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдэд хэрэгцээт мэдээлэл, сургалт, зөвлөгөөг цогцоор нь өгч, тэдэнд хүссэн ажлын байрандаа орох боломжийг нээж өгдөг юм. Тус академи нь зөвхөн ажилд оруулж өгөхөөс гадна мэргэжилгүй эмэгтэйчүүдийг сургалтанд хамруулан ажилд зуучилж өгдөг аж. Тэгэхээр бүсгүй та гэртээ ажилгүй байгаа бол энэхүү мэдээллийг анхааралтай уншаарай.
Тус академи нь 2010 оны 9 дүгээр сард байгуулагдсан бөгөөд өнөөгийн байдлаар 400 гаруй компани, аж ахуйн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг байна.
Зуучлалын үйлчилгээ нь дараах онцлогтой юм байна.
-    Анкетны бүрдүүлэлт хийх
-    Анкет CV буюу товч намтар бичих зөвлөгөө
-    Анкет ярилцлаганд бэлтгэх сургалт
-  Ажил хайгчийг ажлын байрны мэдээллээр байнга хангах
-    Сэтгэл зүйг бэлтгэх, идэвхжүүлэлт хийх
- Ажил олгогч байгууллагын хүний нөөцийн менежерүүдтэй эргэх холбоотой ажиллаж төлөвлөлт хийх
-   Ажлын байранд орох явцыг түргэсгэж, шийдвэр өгөх.
Түүнчлэн эмэгтэй танд гэж дуулгахад Нийгмийн хөтөч сургалт хөгжлийн академи нь иргэд, компани, аж ахуйн нэгж, байгууллагуудад албан ёсны эрхтэйгээр мэргэшүүлсэн сертификатны сургалтуудыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг юм байна.Үүнд:
-Хүний нөөцийн менежер, компьютер, англи хэл, хөдөлмөрийн эрхзүй болон албан бичиг хэрэг хөтлөлт хосолсон

-Оффис менежер нь төрийн албан бичиг хөтлөлттэй хосолсон
-Маркетингийн менежер
-Борлуулалтын менежер
-Байгууллагад хандсан сургалт, зөвөлгөө явуулдаг ажээ. Энэ бүх мэдээлэл нь бүсгүйчүүдэд хамгийн хэрэгтэй мэдээлэл учираас бид эрэл хийж энэ байгууллагын талаар мэдээлж байна. Та ямар нэгэн мэргэжил сургалтын төвд суралцаад ажилд тэр болгон ороод байж чаддаггүй. Харин тус академиын сургалтанд хамрагдсанаар 
-    Онол суурьтай дадлага эзэмшинэ.
-    Гарын авлага, сургалтын материалаар хангагдана.
-    Мэргэжлийн ур чадвартай багш нараар хичээлийг заалгана.
-    Хамтран ажиллагч байгууллагуудын ажлын байранд мэргэжлийн дадлагад гарна.
-    Курсын ажил бичиж өөрийн мэдлэгээ үнэлүүлнэ.
Мөн төгсөгчдөө ажлын байранд  зуучилж өгдөг учираас та ажилгүй хоцрох вий гэх айдасгүй төгсөх юм. Та дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар холбогдон аваарай.
Утас:99867482, 70117300 
Бидний бэлтгэсэн мэдээллийг анхааран уншсан бүсгүй танд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.