СХД-ийн 23-р хорооны хэсгийн ахлагч Н.Оюунцэцэг: Ер нь шагнал гэдэг өгч авалцахдаа биш сэтгэлийн дэм урам зориг өгөхөд оршиж байгаа юм
Сонгинохайрхан дүүргийн нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан “Орчлонгийн сайхан ээжүүд” хэмээх 1000 ээж нарын баярыг зохион байгуулсан. Тус арга хэмжээнд 35 ээжүүд “Орчлонгийн сайхан ээж” өргөмжлөл хүртсэн юм. Тэдний нэг болох Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны хэсгийн ахлагч Н.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Юуны өмнө таньд “Орчлонгийн сайхан ээж” өргөмжлөл хүртсэнд баяр хүргэе. Ямар болзолоор энэхүү шагналыг хүртэв?
Баярлалаа. Намайг Нямбуу овогтой Оюунцэцэг гэдэг. Би Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд олон жил амьдарч түүнийхээ хажуугаар хорооныхоо хэсгийн ахлагч хийдэг. Хэсгийн ахлагчийн ажлыг хийгээд 10-д жил болж байна даа. Энэ шагналыг олон хүүхэд төрүүлж өсгөсөн, хүүхдүүд нь нийгэмд олон сайхан ажил хийгээд явж байгаа гээд өгсөн болов уу.
-Танай хорооноос нийт хэдэн ээж шагнал авсан. Ер нь хороо болгоноос хэдэн ээж шалгарсан бэ?
Манай хорооноос би л шагнал авсан. Хороо бүрээс нэг хүн шагнал авч байна. Манай Сонгинохайрхан дүүрэг чинь өмнө нь 25 хороотой байж байгаад одоо 32 болчихсон. Тэгэхээр бараг нэг хорооноос нэг ээж “Орчлонгийн сайхан ээж” өргөмжлөл авч байна. Ер нь шагнал гэдэг өгч авалцахдаа биш сэтгэлийн дэм урам зориг өгөхөд оршиж байгаа юм. Энд би шагнал горьдож ирээгүй. Энэ сайхан ээж нартай баярлах гэж ирээд сайхан шагнал авлаа.
-Та одоо хэдэн нас хүрч явна. Хэдэн хүүхэд төрүүлж өсгөсөн бэ?
Би одоо 55 хүрч байна. Манайх 7 хүүхэдтэй, 6 ач зээтэй өнөр өтгөн гэр бүл. Би залуу насандаа олон ч ажил хийж ирсэн. Намын хороонд бичээчээс авхуулаад хийгээгүй юм байхгүй ээ. Одоогоос 10-д жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд нүүж ирээд, хорооныхоо хэсгийн ахлагчийн ажлыг хийх болсон. Тэрнээс хойш өдийг хүртэл энэ ажлыг хийж байна.
-Зөвхөн Сонгинохайрхан дүүргийн ээж нар оролцож байгаа гэсэн үг үү. Ямар нэгэн намын харьяалал харгалзаж байгаа юу?
Би өөрөө МАН-ын гишүүн. Энэ 1000 ээжийн баярыг Сонгинохайрхан дүүргийн МАН-ын ИТХ-н болон намын хорооны
тэргүүлэгчид хамтран ажиллаж байгаа. Ямартай ч хороо бүрт 25 урилга өгч түүнийх нь дагуу хорооноос ээжүүдийг шалгаруулсан. Тэгэхээр хороо болгоноос 25 ээж оролцож нийт 1000 ээжүүд энэ баярт оролцож байна. Ийт сайхан баярыг зохион байгуулж өгсөн дарга удирдлага нартаа баярлалаа.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
Баярлалаа та нарын ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.