С.Сарнай: Монголын шилдэг миссүүд цуврал
Олон улсын тавцанд Монголынхоо нэрийг өндөрт өргөсөн азийн топ модель загвар өмсөгч С. Сарнайгийн тухай товч мэдээлэл болон фото зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. Тэрээр 10 гаруй жил Япон улсын загварын агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж байсан бөгөөд түүнийг ази гоо үзэсгэлэн гэлцдэг байв. 2011 онд эх орондоо ирж, 2014 онд 9 дэхь удаагийн "Asia model award" - аас " Asian Star Model" шагналыг, тухайн ондоо "Miss World Next Top Model" тэмцээнд орж, "Miss Internet" миссээр, 2016 онд “Miss & Mrs Asia Noble
Queen International” тэмцээний тэргүүн титмийн эзэн болж эх орныхоо
нэрийг өндөрт өргөсөн загварын салбарт тун амжилттай яваа мисүүдийн нэг билээ.


Дэлгэцийн хэд хэдэн бүтээлд дүр бүтээсэн бөгөөд "Галзуу зугаалга" кинонд
тоглосоноор нь илүү олон хүн мэддэг. Тайзан дээр алхахаас дутахгүй дуулж, бүжиглэх авъяастай гэдгээ "Яг түүн шиг" шоунд оролцож харуулсан бөгөөд төдий чинээ олны танил болсон. Мөн “MR.Dogs” хамтлагийн “Миний шүтээн” дууны клип, дуучин
Д.Болдын “Үүлэн домог” дууны клипэнд тоглож, “Guys” хамтлагийн
дуучин М.Мягмартай хамтран “Байна уу, ээжээ” дууг дуулсан юм.
С. Сарнай бага байхаасаа загвар өмсөгч, загвар зохион бүтээгч болохыг хүсдэг байсан бөгөөд мөрөөдлөө ч биелүүлж чадсан юм. Загвар зохион бүтээгч мэргэжилтэй тэрээр "MONROZE" брэндийг үүсгэн байгуулаад байгаа. МОНГОЛ орныхоо MON, өөрийнхөө нэрний Сарнай буюу ROZE гэсэн нэрний нийлэмжээр брэндийнхээ нэрийг өгсөн бөгөөд дэлхийн тавцанд гаргах хүсэл, зорилготой ажиллаж байна.

Төрийн шагналт яруу найрагч Ш.Дулмаа бол түүний эмээ юм. Ингээд сайхан бие, хөөрхөн царай, авъяас чадвараараа Монгол төдийгүй Азидаа алдартай загвар өмсөгч С.Сарнайгийн зургуудаас хүргэж байна.

















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.21.106.162)
2017-12-27 09:55:30
neg l zuil ni oorto ni ogtoos zohiogui hamar nud ni kk
0
0
0
Хариулах
era
(58.143.76.98)
2017-12-23 20:52:05
Saihan bvsgvishv dotuur huvtsastai ter neg zurgan ni jaahan tiimerhvv
0
0
0
Хариулах







