Челси Вернертэй танилцая

Хэдийгээр түүний булчингууд жирийн хүмүүс шиг адил хөдлөдөггүй, дауны синдромтой ч тэрээр өөрийн амьдрал мөн гимнастикандаа сэтгэл хангалуун амьдардаг охин юм. Дауны синдром гэдгийг хүмүүс анх сонсоод өвчин гэж ойлгодог. Гэхдээ энэ нь ташаа ойлголт юм. Хүүхэд хэвлийд үүсэж бий болоход гардаг эсийн гажуудлыг ийн нэрийддэг. 


Челси Вернер одоо 22 настай ээж аавын хамтаар амьдардаг. Телевизийн "I am unbroken" цуврал нэвтрүүлгээр Челсигийн амьдрал, спортод гаргасан амжилтын талаар нэвтрүүлсэн нь түүнийг ийнхүү олны танил болгосон аж. Челсиг анх 4 настай байхад түүний эцэг эх гимнастикийн сургалтанд явуулж эхэлжээ. Тэрээр 4 жилийн дараагаас буюу 8 настайгаас эхлэн "тусгай олимпод" бэлтгэгдэж эхэлсэн байна. 
Түүний дасгалжуулагч Помбо "Челси анх ирэхэд тэр тийм ч сайн байгаагүй. Хамгийн эхний алхам бол тэнцвэрээ алдалгүй, булчингуудаа захирч сурах явдал байсан. Челси үнэхээр гайхалтай" хэмээн өгүүлсэн байна. Хэсэг хугацааны дараа дасгалжуулагч Помбо, Челсигийн эцэг эхэд түүнийг сальто эргэх талаар заах тухайгаа дуулгахад тэд үнэхээр их гайхаж, охиноо "хийж чадна гэж бодохгүй байна" гэж хариулжээ. 
2006 оноос эхлэн тэрээр дасгал сургуулилтаа эрчимжүүлэн өөр өөр газруудаар аялан, суралцаж эхэлсэн аж. Дасгалжуулагч Помбо Челсид "Хэрвээ чи медаль авмаар байгаа бол илүү их ажиллах хэрэгтэй" хэмээн хэлснээр Челси өдөрт 16 цагаар бэлтгэх хийх болсон юм. 
Тэрээр нөр их бэлтгэлийн үр дүнд энэ жил Үндэсний атлетикийн холбооноос зохион байгуулагддаг тэмцээнээс аваргын хүртэж чадсан ажээ. Түүний ээж хэлэхдээ: Челси гимнастик бас амьдралд хайртай. Охин маань илүү аз жаргалтай, илүү нийгэмшиж, илүү нийтэч болсон. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.