3D-гээр даашинз хэвлэжээ

Энэ даашинзийг Michael Schmidt, Francis Bittoni нар алдарт бүсгүй Dita Von Teese-д зориулан тусгайлан бүтээжээ.
Michael Schmidt iPad дээрээ загварыг нь гаргаж Francis Bittoni-тай Skype-аар холбогдон санаа оноогоо хуваалцаж, энэхүү даашинж анх бүтээгдэж эхэлсэн байна . Загвар бэлэн болмогц үүнийгээ жинхэнэ 3D-гээр хэвлэхийн тулд Shapeways-тэй хамтран ажилласан гэнэ.

Даашинзийг хүний биеийн хөдөлгөөнд чөлөөтэй байлгахын тулд 17 хэсгийг 3000 холболтоор холбон
эцсийн хувилбарыг нь Swarovski-ын 13000 болор шигтгээгэр чимэглэжээ.Даашинзыг гурван сарын хугацаанд хийж дуусгасан бөгөөд 3D-гээр хэвлэгдсэн анхны даашинз юм.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.