Эмэгтэйчүүд эрчүүдээс 11 зүйлийг илүү хийж чаддаг

Энэ мэдээллийг уншихаасаа өмнө эрхэмсэг бүсгүй та өөрөөрөө бахархаарай. Учир нь бидний бэлтгэсэн мэдээлэл таны хэр зэрэг эрхэмсэг болохыг тодорхойлох юм. Сэтгэл судлаачдын тогтоосноор эрчүүдийн стресс давах чадвар нь эмэгтэйчүүдээс хэд дахин муу байдаг гэнэ. Мөн эрчүүдийн өвдөлт тэвчих чадвар тун доогуур, мөн эмэгтэйчүүдээс гурав дахин хурдан ядардаг бас хоёр дахин их өвчилдөг байна. Тиймээс эрчүүдээ хайрлах хэрэгтэй шүү бүсгүйчүүдээ. Харин эмэгтэйчүүд эрчүүдээс юуг илүү хийж чаддаг вэ? Та заавал уншаарай.

1.    Яриа

Эмэгтэй хүн өдөрт 23 мянга хүртэл үг хэлдэг бол харин эрчүүд амьдралдаа ердөө 1200 үгийг сэлгэн хэлж өнгөрөөдөг. Тэгэхээр эмэгтэй хүн “Миний хийсэн хоол ямар байна?” гэж асуух бүрт эр хүн ердөө ганцхан үгээр хариулдагт гомдох хэрэггүй ажээ.

1.    Спорт

Сүүлийн үед эрчүүдийн уламжлалт хэмээн тооцогдож ирсэн спортын төрлүүдэд ч монгол эмэгтэйчүүд олон олон аварга төрүүлж, одон медаль авч байна.

2.   

Чемодан

Эмэгтэй хүн аян замд гарахын өмнө цүнх саванд эд юмс шингээх, боож баглах тал дээр хавьгүй илүү байдаг.

3.    Угсрах

Аливааг угсрах тал дээр эмэгтэй хүн илүү байдаг. Гэхдээ үүний шалтгаан нь эрчүүдийн 64 хувь нь ямар нэг зүйл угсрахын өмнө зааврыг хэзээ ч уншдаггүй бөгөөд үүнийг ихэд доош орж байгаа явдалд тооцдог.

4.    Найз нөхөд

Эрчүүдийн 25 хувь нь хэн нэгэн сайн найзгүйгээр насыг бардаг ажээ. Харин эмэгтэйчүүд зуун хувь найз нөхөртэй байх бөгөөд нөхөрлөл нь бат бэх байдаг.

5.    Олон ажил

Хоол хийхийн хажуугаар хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хэлж өгөх, амралтын өдрийг яаж өнгөрөөх төлөвлөгөө боловсруулах ба утсаар ярих гэх мэтээр эмэгтэй хүн арав хүртэлх ажлыг нэгэн зэрэг амжуулдаг бол энэ нь эр хүний хувьд хэзээ ч дааж давшгүй зүйл ажээ.

6.     Онц дүн

Хэдийгээр эрчүүд эмэгтэй хүний ухаан богино гэх мэтээр ярих дуртай ч харин эмэгтэйчүүд сургуульд онцсайн сурах ба хожим дээд боловсрол олж авах нь илүү олон болжээ.

7.    Жолооч

Эмэгтэй жолооч хэзээ ч азаа үздэггүй ба ер нь жолоо барихдаа туйлын нягт нямбай. Судалгаанаас үзвэл зам тээврийн ноцтой ослын 77 хувийг эрчүүд үйлддэг аж.

8.    Биржийн арилжаа

Эртнээс эрчүүдийн хэмээн тооцогдож ирсэн уламжлалт салбарт ч эмэгтэйчүүд түрэн орж, бүр илүү гарч эхэлжээ. Судалгаанаас үзвэл хөрөнгө оруулагч эмэгтэйчүүдийн орлого эрчүүдийнхээс 18 хувь илүү болсон бөгөөд энэ нь төрөлхийн болгоомжтой зантай нь холбоотой юм байна.

9.    Эхний алхам

Эрчүүдийн 30 хувь нь эмэгтэй хүн өөрийг нь түрүүлэн өдөж яриа эхлээсэй хэмээн мөрөөддөг учраас зоригтой байгаарай.

10. Зангиа

Хэдийгээр зангиа нь олон зууны турш цэвэр эрчүүдийн хэрэглээ байж ирсэн ч харин зангиа зангидах тал дээр эмэгтэйчүүд дандаа илүү байдаг. Хэрэв та чаддаггүй бол сураарай. Яагаад ч юм эрчүүд зангиаг нь зангидаж өгсөн эмэгтэйд жигтэйхэн баярлаж, сэтгэл санаа нь ихэд өргөгддөг байна.


Энэхүү мэдээллийг өөрийгөө үнэлдэг эрхэмсэг эмэгтэй танд зориуллаа. Энэ цаг мөчөөс эхлэн та өөрийгөө үнэлж, хичнээн эрхэмсэг үнэ цэнэтэй болохоо мэдрээрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.