Бүсгүй танд зайлшгүй хэрэгтэй зүйл бол фолийн хүчил
Монголчууд эрт дээр үеэс цагаан идээ хэрэглэж ирсэн учраас тухайн үед фолийн хүчлийг нэг их уух шаардлагагүй байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл цагаан идээнээс фолийн хүчлийг нөхдөг байсан. Харин орчин үед бол цэвэр агууламжтай цагаан идээ олдох нь ховор болсон. Дээрээс нь агаарын бохирдол, орчны бохирдол гээд эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хүчин зүйл их. Хүмүүс ч дасан зохицож заавал хэрэглээгээ болгохоо ч больсон нь туйлын буруу юм. Фолийн хүчил гэдэг хүний биед заавал байх шаардлагатай. Фолийн хүчил дутагдвал цус багадалт, тархи мэдрэлийн системийн стресст өртөх болон донтох магадлал өндөрсдөг.
Бүх насны эмэгтэйчүүдэд фолийн хүчил шаардагддаг. Фолийн хүчлийг хэрэглэх нь эмэгтэйчүүдийн гоо сайхнаа хадгалахад болон стресс ядаргаагүй сэргэлэн цовоо амьдрахад өндөр ач холбогдолтой.Хүний хоол тэжээлийн стандартаар 1 өдөрт авах ёстой Фолийн хүчил нь жирийн эмэгтэйд 240 мг, жирэмсэн эмэгтэйд 440, хөхүүл эхэд 340 хэмжээний шаардлагатай байдаг. Иймд фолийн хүчлийг өдөр бүр хэрэглэх шаардлагатайгаас гадна жирэмслэхээсээ өмнө ч өдөр тутамдаа сайн хэрэглэж байх нь зүйтэй ба жирэмсэлсний дараа ч фолийн хүчлийн хэрэгцээ нэг дахин ихэсдэг байна.
Жирэмсэн эх яагаад фолийн хүчил уух шаардлагатай вэ?Жирэмсэн эхчүүд заавал уух шаардлагатай. Үүнийг хэрэглэж байгаад төрөх болон төрсөний дараа бие амархан тэнхэрч ядаргаа багасдаг. Фолийн хүчил нь жирэмсний эхний долоо хоногуудад ихээхэн шаардлагатай. Эмэгтэйчүүд жирэмслэхийн өмнө болон жирэмсэн үедээ фолийн хүчлийг их хэмжээгээр хэрэглэвэл хүүхдийн тархи нугасны хөгжлийн болон мэдрэлийн системийн төрөлхийн гажигаас сэргийлэхэд ач тустай ба бусад төрөлхийн гажиг үүсэх эрсдэлийг багасгадаг. Мөн зүрхний өвчин, хавдар, яс сийрэгжилтээс сэргийлэх нөлөөтэй.
фолийн хүчлийн дутагдал нь төрөлхийн гажигтай хүүхэд төрөхөд ихээхэн нөлөөлдөг.

фолийн хүчлийн дутагдал нь төрөлхийн гажигтай хүүхэд төрөхөд ихээхэн нөлөөлдөг.

Фолийн хүчлийн дутагдлын шинж тэмдэг
Фолийн хүчил дудагдсан үед цус багадалтаас үүдэлтэй ясны хөгжлийн доголдол, ДНА-д гажиг үүсгэх эрсдэлтэй. Эдгээр эсүүдийн хүчилтөрөгчийг зөөж, дамжуулах чадвар нь багасдаг учраас цус багадалтын нэгэн адил ядрах, сульдах, зүрх савлах гэх мэтийн зовиурууд жирэмсэн эхэд илэрнэ.
Мөн ясан дахь чөмөгний эсүүдийн хуваагдал доголдож, цөөхөн тооны том хэмжээтэй цусны эсийг бий болгодог байна. Үүний үр дүнд Үр хөврөлийн хэвийн хөгжил, ургийн бойжилт нь эсийн хуваагадлтай шууд холбоотой байдаг. Иймээс эсийн хуваагдлыг сайн дэмжиж өгөхийн тулд эмчийн заавар, заасан тунгаар фолийн хүчлийг ууж нь маш чухал юм. Судалгаанаас үзэхэд фолийн хүчлийг хангалттай уусан эхээс төрсөн хүүхдийн төв мэдрэлийн систем нь элдэв гажиг, доголдлоос мэдэгдэхүйц хэмжээнд хамгаалагдсан нь нотлогдсон байдаг аж.
Нэгэн жишээ дурдахад АНУ-д олон нийтэд Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд жирэмслэх насны бүх эмэгтэйчүүдэд фолийн хүчил хэрэглэхийг зөвлөдөг. Үүний үр дүнд эмэгтэйчүүдийн тэн хагас нь уг зөвлөгөөг даган биелүүлдэг байна. Иймээс АНУ-д зарим төрлийн хоол хүнс дотроо фолийн хүчлийг агуулж байх нь зүйтэй гэсэн асуудлыг дэвшүүлээд байгаа юм. Харин манай улсын хувьд энэ талаар авч буй арга хэмжээ маш сул. Эмэгтэйчүүд маань жирэмсний 3 сартайдаа эмчийн хяналтанд ордог. Тэр үед эмч нь төмрийн бэлдмэл, фолийн хүчил уухыг зөвлөхөд, ихэнх нь уулгүй орхидог. Тэгээд ч жирэмсний 3 сартай болчихоод хяналтанд очиход нь аль хэдийнээ хэвлий дэх ургийнх нь бүх эд эрхтэн нь бүрэлдэн бий болсон байдаг. Үнэн хэрэгтээ эмэгтэйчүүд жирэмслэхээсээ өмнө мэргэжлийн эмчээс зохих зөвлөгөөг авч, өөрийн биеийг эрүүл саруул, хүүхэд тээхэд тохиромжтой эсэхийг мэдсэнийхээ дараа жирэмслэх ёстой байдаг.
Мөн жирийн эмэгтэйчүүдэд ч фолийн хүчил дутагдахад үс унах, хумс хугарах, хуурах, сульдах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. Хэрэв эдгээр шинж тэмдэг илрэхгүй бол танд фолийн хүчил дутагдаагүй гэж ойлгож болох юм.
Фолийн хүчил юунд агуулагддаг вэ ?
Бид бүхний өдөр тутамд хэрэглэх нэлээд олон зүйлд фолийн хүчил агуулагддаг. Үүнд: жүрж, мандарин, грейфурт, хулуу, шийгуа гэх мэт жимснүүдэд, шош, брокколи, бууцай гэх мэт хүнсний ногоонууд, самар болон элгэнд агуулагддаг.
Фолийн хүчлийн хэрэгцээг өдөр тутмын хоол хүнсээрээ бүрэн хангах нь боломжгүй зүйл учраас шаардлагатай тохиолдолд фолийн хүчлийн баяжуулсан бэлдмэлийг мөн хэрэглэж болно. Энэхүү бүтээгдэхүүнийг “Wakodo” дэлгүүрийн салбаруудаас худалдаж авах боломжтой юм.
Фолийн хүчилтэй чихэр
Ээжүүд гоо сайхан, үзэгэлэнтэй сэргэлэн цовоо эрүүл стресгүй байхадMama Style Фолийн хүчилтэй чихэр танд туслах болно.
Нэр - Mama style / Фолийн хүчилтэй чихэр./
Савалгаа - 1 уутанд 24 ширхэг чихэр./ 94 гр /
Амт - Цагаан гаатай, Лемонтой 2 төрөл
1 ширхэг чихэр / 3,7 гр / дахь найрлага
Илчлэг: 9 ккал Натри: 0 гр
Уураг: 0 гр Витамин В6: 1мг
Тослог: 0 гр Витамин В12: 1,4 мг
Нүүрс ус: 3,6гр Фолийн хүчил: 220 мг
• Жирэмсэн үед өдөрт 2 ширхэг.
• Жирэмсэн бус хэвийн үед 1 ширхэг.
• 1 Өдөрт 1000 мг аас илүүг хэрэглэж болохгүй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин
(103.26.194.224)
2016-07-06 20:29:39
Төрөн төрлөө ууж болох уу ЖИРЭМСЭН БОЛООД 4 САР БОЛЖ БНА 2сартайгаасаа эхэлж уусан
0
0
0
Хариулах
зочин
(202.21.125.2)
2016-03-23 08:46:21
заавал эхний 3 сартайд уух хэрэгтэй юу түүнээс хойш бол нэг их хэрэг байхгүй гэсэн үг үү
0
0
0
Хариулах







