Жирэмсний хяналтанд хэрхэн яаж орох вэ ?
Тун удахгүй шинэхэн ээж болох гэж байгаа бүсгүйчүүд минь анхаарлаа хандуулаарай. Жирэмснийхээ хяналтанд хаана хэрхэн орох оо мэдэхгүй байна уу? Тэгвэл бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.
Жирэмсэн болсноо мэдсэн тэр үеэс эхлэн оршин суугаа харъя хорооны өрхийн эмнэлэгт жирэмсэн болсноо бүртгүүлэн өрхийн эмчийн хяналтанд орно. Өрхийн эмч шинээр жирэмсний карт нээн тогтмол үзлэг хийн картан дээр тэмдэглэнэ. Үүнд:

• Эхийн биеийн ерөнхий эрүүл мэнд
• Ургийн зүрхний цохилт
• Эхийн биеийн жин
• Бэлхүүсний тойрог, хэвлийн урт
• Эхийн даралт, зүрхний цохилт зэргийг тодтмол байнга шалгадаг.
Жирэмсний 5 сартайд, төрөхийн өмнөх гэсэн 2 удаагийн нэгдсэн үзлэг, шинжилгээнүүд өгдөг.Үүнд:
• Амны хөндий
• ЭХО үзлэг
• Сүрьеэгийн үзлэг/ цээжний рентгэн зураг авхуулах/
• ДОХ-ын шинжилгээ
• Шээсний ерөнхий шинжилгээ
• Цусны ерөнхий шинжилгээ, өндөгний цусны шинжилгээ
• Дотор эрхтэний үзлэг
• Нүдний үзлэг
• Чих, хамар, хоолой
• Саахарын шинжилгээ гэх зэрэг үзлэг шинжилгээнүүдийг харъяа дүүргийн эмнэлэгээр хийлгэнэ. Харин харъяа дүүргийн эмнэлгээр хийлгэх нь та нийгмийн халамжийн тэтгэмжүүдэд хамрагдах боломжтой болох юм шүү.
• ЭХО үзлэг
• Сүрьеэгийн үзлэг/ цээжний рентгэн зураг авхуулах/
• ДОХ-ын шинжилгээ
• Шээсний ерөнхий шинжилгээ
• Цусны ерөнхий шинжилгээ, өндөгний цусны шинжилгээ
• Дотор эрхтэний үзлэг
• Нүдний үзлэг
• Чих, хамар, хоолой
• Саахарын шинжилгээ гэх зэрэг үзлэг шинжилгээнүүдийг харъяа дүүргийн эмнэлэгээр хийлгэнэ. Харин харъяа дүүргийн эмнэлгээр хийлгэх нь та нийгмийн халамжийн тэтгэмжүүдэд хамрагдах боломжтой болох юм шүү.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin 2
(112.72.11.123)
2014-06-01 19:46:32
sain bna uu bi odoo 1 huuhedtei ter maani 5 nastai dahiad huuhed gargah getel jirmslehgui yumaa emvhid handahaar toimtoi hariult ogohgui hugatsaa ogool bh yum
0
0
0
Хариулах






