10 дахь удаагийн ”Гэгээн Муза” тун удахгүй
Бүсгүйчүүдийн удаан хугацааны хүлээлтүүдийн нэг болох “Гэгээн Муза” наадам
энэ сарын 27-нд болох гэж байна. Өдгөө
10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг наадмын санаачлагч нь
УДЭТ-ын дэргэд байрладаг Драмын мэргэжлийн жүжигчдийн төв аж. Харин тус төв нь
энэ жил нэрээ өөрчлөн “Гэгээн муза” академи болон өргөжин наадмаа олон улсын
хэмжээнд хийхээр төлөвлөөд байгаа юм.
Тэгвэл энэ удаагийн “Гэгээн
Муза” наадам их онцлогтой зохион
байгуулагдаж байгаа аж. Учир нь наадам
эхлэхээс өмнө өмнөх жилүүдийн Гран при шагналтнуудын уран бүтээлийг цувралаар
толилуулж байгаа юм. Мөн хамрах хүрээг нь
тэлэх зорилгоор ОХУ, Молдав, Канад, Косова, Македон зэрэг орны театр судлаач,
найруулагчдыг шүүгчээр урьж, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн жүжигчдийг
“дуэль”-д дуудаад байгаа гэнэ. Түүнчлэн шинэ залуу олон уран бүтээлчид нэр дэвшиж
байгаа ажээ. Энэ ч утгаараа урт хугацаа, өргөн хүрээнд
зохиогдож байгаа “Гэгээн Муза” наадам хоног хоногоор дөхсөөр байна.

Энэ жил эмэгтэй нэр дэвшигчдийн дунд тун ч хүчтэй өрсөлдөөн болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин залуу жүжигчин А.Ганчимэг “Гамлет”-ын Офелия, Д.Ганцэцэг “Эсрэг дурлал”-ын Фүжицүбо хатан, “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш “Хоёр ертөнцийн буудал”-ын сүйт бүсгүйн дүрээр “Гэгээн Муза”-д нэр дэвших эрхээ гардсан байна.
Харин эрэгтэй нэр
дэвшигчдийн хувьд жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, “Маск” продакшны жүжигчин
П.Эрдэнэзаан, “ТВ коктейль”-ийн эрчүүд зэрэг содон хүмүүс Гран при шагналын
төлөө ан мана үзэлцэнэ. Тэдний
хамгийн хүчтэй өрсөлдөгч нь драмын урлагийн “акулууд”-ын нэг, гавьяат жүжигчин
Б.Жаргалсайхан байх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.