Эзэгтэй танд хэрэгтэй энгийн зөвлөгөө

Хөргөгчинд байгаа жимс ногоо хэрэглэж амжаагүй байхад тань муудах тохиолдол гардаг уу? Хэрэв муудчихвал мэдээж л хогийн сав руу орно. Ингээд дахиад шинийг авах болно. Энэ бүхэнд тодорхой хэмжээний мөнгө урсаад л байна. Тэгвэл яах хэрэгтэй вэ?  энэ талаар энгийн зөвлөгөөг танд хүргэе. Үүнийг уншаад эзэгтэй та хэчнээн энгийн хялбар болохыг гайхах вий.

  • Хөргөгчин дэх ногоо хадгалдаг савныхаа ёроолд цаас дэвсвэл хүнсний ногоо ус гүйж, муудахаас хамгаална.
  • Амархан мууддаг зарим ургамал ногоог угааж цэвэрлээд хөлдөөгчинд хийвэл шинэхэн чанараа алдахгүй. Хэрэглэх болохоороо гаргаж ирж хэрчээд л халуун тогоондоо хийхэд эргээд шинэ болж гэснэ.
  • Бяслаг зүссэн талаасаа тун амархан хатаж хорчийдог. Тэгвэл зүссэн талд нь масло түрхээд орхивол хатахгүй. 
  • Лууван хорчийж өнгөө алдвал мөстэй хүйтэн усанд нэг зүсэнм түүхий төмстэй цуг хийгээрэй. Хуучирсан лууван нүдэн дээр чинь л шинэхэн болж хувирна.
  • Зөгийн бал хадгалалтын явцад өнгө нь өөрчлөгдөж, чихэр нь ялгаран тунадаг. Хэрвээ богино долгионы зууханд дунд зэргийн хэмээр 30 секунд халаавал эргээд шинэхэн юм шиг болно.
  • Ямар нэг соус пастаг шинээр нь хадгалахыг хүсвэл гялгар уутанд хийгээд л хөлдөөж орхи.Хэрэглэх болохоороо халуун усанд ууттай нь хийгээд  хэдэн минут хүлээхэд л хангалттай.
  • Давс цацагчдаа хэдэн ширхэг будаа хийвэл давс хатуурч, бөглөрөхөөс сэргийлнэ.
  • Өндөгний шинэ хуучныг мэдэхийн тулд усанд хийгээрэй. Шинэ нь живж, сэжигтэй нь хөвнө.Бүсгүйчүүдээ иймэрхүү энгийн аргаар хэмнэлтийг эрхэмлэж байгаарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
мммм (103.9.89.108) 2015-12-12 13:54:05
Интернэтээр мөнгө хэрхэн хурдан олох вэ зөвлөгөө уншаарай 7 хоногт 50 сард 250 3 сард 1000 олох алтан боломж байна шүү Би хүмүүс нэтээр мөнгө олдог талаар анх шал дэмий худлаа гадаадын хүмүүсийнл хийдэг ажил гэж санадаг байлаа Тэгээд гарзтай юм биш гэж шийдэн үүнийг хийсэн юм Тэгээд нэтээр мөнгө олдог талаар олон аргыг судалж үзлээ Гурван төрлийн нэтээр мөнгө олох ажил хийсэн боловч ганцхан энэ аргаар л мөнгөө гар дээрээ авч чадсан юм Анх нэг сар хүлээгээд гэрийн хаягаар авчирч өгнө гэсэн чек байдаггүй Харин сар хагасын дараа хүссэн захиагаа хүлээн авч дугтуйгаа нээтэлнүдэндээ ч итгэсэнгүй Чекээ аваад банкинд очлоо Мөнгө солиулах хураамж 4700 төгрөг төлөөд 150 доллар авсан шүү Дараа сард нь дахиад нэг дугтуй Гэрийн хаягаар хүргэж ирсэн бөгөөд би ч нүдэндээ итгээгүй шүүМөнгөний чек ирдэг юм байна лээ Тэрийгээ банкаар солиулаад бэлэн мөнгө болгож авдаг Энэ бол хамгийн найдвартай бөгөөд амархан мөнгө олох арга шүүГол нь ямар ч элсэлтийн хураамж энэ тэр дансны дугаар шаардахгүй Таны нэр о