Тарган эрчүүд туранхай эрчүүдийг бодвол илүү ухаантай гэдгийг эрдэмтэд баталжээ. Эрдэмтэд 10 жилийн хугацаанд 20-45 насны гурван зуун эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ажиглаж туршилт хийсэн байна. Ердийнхөөс илүү жинтэй хүмүүсийн 30-32 хувь нь оюуны түвшин өндөр байхад ердийн жинтэй хүмүүсийн 28 хувь нь байжээ. Түүнээс гадна хоолны дэглэм баримталдаг хүмүүс илүүдэл жингийн хамт нөөц оюун ухаанаа алддагийг нотолсон байна.

Тарган хүн баян
Судлаачид 40-60 насны 7000 эрийг судлаад илүүдэл жинтэй эрчүүд гуалиг, булчинлаг эрчүүдийг бодвол дансандаа хэдэн зуун мянган ам.доллартайг олж тогтоожээ.
Тарган хүн азтай
Эмэгтэйчүүд зөнгөөрөө илүү азтай эр лүү хошуурдаг. Судлаачид сүүлийн долоон жилийн турш Европ даяар судалгаа явуулсны дунд тарган эрчүүд илүү азтай болохыг нотлов. Тарган хүмүүс гоолиг биетэй хүмүүсийг бодвол найм дахин олон удаа өөрийгөө аз жаргалтайг мэдэрдэг. Тарган хүмүүс арай их инээж, илүү олон найз нөхөдтэй байдаг гэнэ.
Гэхдээ мэдээж хэт тарган байх нь эрүүл мэндэд хортой шүү дээ. Аливаа юм сайн муу хоёр талтай болохоор сайн талыг нь илүү харвал тарган хүмүүст бусдаас ялгаатай давуу тал олон байдаг ажээ.







