Т.Амина Улсын филармоны гоцлол дуучин болжээ
Дуучин Т.Амина Улсын филармонийн гоцлол дуучин болжээ. Монгол орныхоо 21 аймагт тоглолтоо хийж явдаг байсан сэргэлэн, жаахан охин UBS телевизийн “Universe best songs” наадамд оролцож өөрийн чадал чансааг харуулж шилдэг 25-н оролцогчоор үлдэж үзэгч фэнүүдээ баярлуулж байсан юм.

Тэрээр өнгөрсөн сарын 26-27-нд Буриадын нийслэл Улан-Үдэд жил бүр зохиогддог “Белый месяц-2013” олон улсын дуулаачдын уралдаанд улсаа төлөөлөн оролцсон юм. Харин дуучин Амина уг уралдаанаас Гран-при хүртсэн байна. Ихэвчлэн Евразийн дуучид оролцдог тус уралдаанд Япон, Польш, БНХАУ, Армен, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Якут, Татарстан, Дагестан зэрэг 32 орны дуучид оролцсон ажээ.

Түүнчлэн Аминаг багаасаа хүүхдийн ордонд дуулаачын дугуйланд явдаг байсан нь түүнийг ийнхүү амжилтанд хүргэхэд хөтөлсөн байх гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Эх орноо төлөөлөн оролцож Монголынхоо нэрийг гаргаад ирсэн Дуучин Т.Аминадаа баяр хүргэе. Ер нь манай эмэгтэй дуучид гэлтгүй эмэгтэй спортынхон эмэгтэйчүүд тив дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж байгаа нь үнэхээр бахархууштай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.