Өглөө бүрийг эрч хүчээр дүүрэн угтая

Өглөөний мэнд бүсгүйчүүдээ. Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна. Тиймээ сайхан!  Сайхан гэдэг үгний цаана юу ч байж болох. Магадгүй бүсгүй таны сайхан инээмсэглэл, өөртөө итгэлтэй алхаа, хэзээ ч өмнө нь мэдэрч байгаагүй амтат өглөөний цай, өвөртлөөд унтаж буй бяцхан үр гээд таны сайхан гэж бодож буй тэр зүйл чинь л сайхан шүү дээ.


Хүн илүүг бусдаас хайдаг. Харин дутууг өөрөөсөө хайдаг. Энэ бол хамгийн буруу зүйл юм. Танд байхгүй зүйл бусдад байгаа бол бусдад байхгүй ямар нэгэн зүйл танд байж л таараа. Тиймээс өөрт байгаа илүү сайхан чанаруудаа эхлээд нэг харахыг хичээгээрэй. Харин дараа нь бусдад харуул. Үүний дараа тэд таныг  үнэлэх болно
. Өнөөдөр танд олон ажил овоорсон, эсвэл хамгийн ихээр түгшээж байсан чухал сорилтын өдөр ч байсан хамаагүй зүгээр л өглөөнийхөө цайг тайван уугаад өөртөө итгэл дүүрэн энэ өдрийг угтаарай  .

Та бол эрч хүчтэй, өөдрөг хамгийн гайхалтай эмэгтэй. Таны тууштай шийдэмгий, хүчирхэг байдалд тань тэр бүх зүйл сөгдөх болно. Хэрэв та өглөөг л  сайхан  угтвал дагаад бүх зүйл чинь сайхан байна. Хүн сэтгэлийн амьтан гэдэг шүү дээ. Энэ бол үнэн. Сэтгэл тань л  гэгээлэг зөөлөн байж чадвал бусад зүйл аяндаа амархан болно. Тиймээс бүсгүй минь ид шидийн мэт инээмсэглэлээрээ энэ өглөөг сайхан угтаарай. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.