Уран зөгнөлт шилдэг киноны хөгжмүүд эгшиглэнэ

Энэ сарын 30-нд Улсын филармонийн симфони найрал хөгжимчид Соёлын төв өргөөний тайзнаа “Cinema fantasia” хэмээх уран зөгнөлт киноны хөгжмүүдээс бүрдсэн тоглолтоо хийх ажээ.

Уг тоглолтод дэлхийн алдарт “Бүрэнхий” цуврал, “Супермен”, “Харри Поттер”, “Оддын дайн”, “Юрийн галавын цэцэрлэг”, “Цаг хугацааны машин” зэрэг 12 киноны 16 бүтээлийг толилуулах юм байна.



Тоглолтыг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр удирдаж, хөгжмийн найруулагчаар Б.Анар ажиллахаар болжээ . Энэхүү тоглолт нь 2009 оноос эхлэн Улсын филармонийн уран бүтээлчдийн тоглосон “Cinema night” хэмээх цуврал гурван тоглолтын үргэлжлэл нь юм. “Cinema night” тоглолтод “Оскар”-ын шилдэг киноны бүтээлүүдийг толилуулж байсан бол “Cinema fantasia”-д хөгжимчдөөс өндөр ур чадвар шаардах уран зөгнөлт киноны хөгжмүүд эгшиглэж байгаагаараа онцлогтой болох ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.