О.Гүндэгмаа түрүүлж, Д.Мөнхбаяр удааллаа


Буудлагын Дэлхийн цомын ээлжит цуврал Германы Мюнхен хотноо үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн спорт гар бууны тэмцээн явагдахад хоёр монгол тамирчин түрүү булаалдлаа. Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа урьдчилсан шатанд 584 оноо авч, шигшээд таваар шалгарсан ч урдаа бичигдсэн тамирчдыг хожсоор финалд гарч ирэв. Нөгөө талаас өөр нэг монгол тамирчин, тэмцээнд Германы нэрийн өмнөөс оролцож буй Д.Мөнхбаяр шалгарсан байна. Харин финалд Гүндэгмаа өрсөлдөгчөө 8:0-ээр хожиж, Дэлхийн цомын долоо дахь алтан медалиа өөрийн болголоо. Гурав, дөрөвдүгээр байрт Хятадын хоёр мэргэн бууч, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга Занг Жиан, Бээжингийн олимпийн аварга Чень Ин нар оржээ.

Ийнхүү О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нар Риогийн олимпийн сорилгыг сайхан амжилтаар үргэлжлүүлж, хоёр жилийн дараах олимпод дээгүүр өрсөлдөнө гэдгээ харуулав. Дашрамд сонирхуулахад ирэх есдүгээр сард Испанийн Гранада хотноо болох ДАШТ-ээс Риогийн олимпийн эрх өгч эхлэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.