“Утгын чимэг” ирэх сард болно
Монголын зохиолчдын эвлэл, МҮОНРТ-ээс уламжлал болгон зохион явуулдаг “Утгын чимэг 2013” богино өгүүллэгийн наадам ирэх дөрөвдүгээр сарын эхээр болохоор товлогдлоо. Монголын утга зохиолын өвөрмөц нэгэн төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан шилмэл бүтээлүүдийг олны хүртээл болгох зориолготой уг наадмын бүртгэл удахгүй эхэлнэ. Наадамд ирсэн бүтээлүүдээс шүүгчдийн саналаар шилдэг 10-13 өгүүллийг дараагийн шатанд шалгаруулдаг аж. Тэдгээрийг тайзнаа мэргэжлийн жүжигчдээр уншуулан, эцсийн дүнг гаргадаг байна. Өнгөрсөн жилийн наадамд соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч С.Пүрэвийн “Нохойн зовлон барагдахгүй” өгүүллэг түрүүлсэн билээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

