”Зэрлэг цэцэгсийн хүлэмж” УСК “Academy awards Mongolia 2014” наадамаас шилдэг эмэгтэй жүжигчдийн шагналыг хүртлээ
Кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Academy awards Mongolia 2014” наадам өчигдөр “Монгол шилтгээн”-д 19.00 цагт шилдгүүдээ тодрууллаа.

Энэ жилийн кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Academy awards Mongolia 2014” наадамд 2013-2014 оны зургадугаар сарын 8-ны хооронд нээлтээ хийсэн шинэ уран бүтээлүүд өрсөлдсөн юм.
Энэ удаагийн наадам нь дараах 18 номинацид шилдгийг тодрууллаа
Шилдэг эрэгтэй дүр: Үргээлэг УСК Гарьдийн дүрээр Б.Амарсайхан

Шилдэг эмэгтэй дүр: "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" УСКиноны "Цоёо" буюу Цогцолмаагийн дүрээр жүжигчин У.Уранчимэг

Шилдэг туслэх эмэгтэй дүр: "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" УСК Жоохноогийн дүрээр СТА А.Ганчимэг

Шилдэг найруулагч:Үргээлэг УСК Ж.Сэнгэдорж

Шилдэг зураач: Хязгааргүй УСК

Шилдэг хөгжим: Үргээлэг УСК Б.Одбаяр

Шилдэг дуу: Д.Ариунаа "Хунгийн сүүлчийн дуу
Шилдэг дууны найруулагч: Үргээлэг УСК С.Нэргүй

Шилдэг хөрөнгө оруулагч: Алтай констракшн "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" УСК


Шилдэг богино хэмжээний кино: Step богино хэмжээний кино
Монголын үндэсний кино урлагийн академ нь 2008 онд байгуулагдсан бөгөөд шинээр дэлгэцнээ гарсан бүтээлүүдыг олонд түгээх, сурталчилах, уран сайхны, баримтат, богино хэмжээний киног кино архивт бүртгэж, шилдэг уран бүтээлчдийг тодруулж алдаршуулах зорилготой юм.







