П.И Чайковский: Хунт нуур бүжгэн жүжгийн тухай
Сонгодог бүжиг нь 14-15-р зуунд Итали улсад үүсчээ. Сонгодог бүжиг нь тайзны бүжгийн нэг төрөл ба анх ардын бүжгээс мэргэжлийн тайзны бүжгийг задлан ялгахад хэрэглэгдэж байсан юм. Харин одоо балетийн урлагийн үндсэн цөм хэл нь болоод зогсохгүй олон улс орнуудын мэргэжлийн балетын урлагийн суурь болж хөгжсөөр иржээ.

Балет гэдэг нь латинаар "бүжиглэж байна" гэсэн утгатай үг юм. Хөгжим бүжиг, үггүй жүжиг |фантамин|, эх зохиол мөн уран сайхны засал чимэглэл зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдээс балет бүрэлддэг. Анхны балетын жүжгүүд нь нэгдмэл утга санааг илэрхийлдэггүй бүжиг, дуу, харилцан яриа мөн янз бүрийн эффект хэрэглүүрүүдийг хамарсан томоохон үзэгдлүүд байлаа. Орчин үеийн мэргэжлийн балетын эцэг гэгддэг Ж.Новер балетад цогц нэгдлийг тодорхойлж, бие даасан театрын урлагийн төрөл болгон баталгаажуулж чаджээ. 20-р зуунаас балетын урлагт тодорхой өөрчлөлтүүд орон тогтсон уламжлал, төвөгтэй техникээс татгалзсан чөлөөт хэлбэрт шилжиж, бүжгэн жүжгүүд модерн чиглэлээр хөгжих болсон нь хөгжлийн нэг том алхам болсон.

П.И Чайковский: Хунт нуур бүжгэн жүжгийн тухай
Бүх урлагийн дотроос хамгийн гайхалтай нь.Хүний сэтгэл хөдлөл, амьдралыг биеийн уян налархай хөдөлгөөнөөр хөг аялгуунд тааруулан харуулж, хүмүүст бие сэтгэлийн таашаал өгдөг тийм л урлаг.Тэр дундаас тэр л эрхэмсэг хөдөлгөөн, онцлог шинж, илэрхийлж буй арга техникээрээ хүнд хамгийн их сэтгэлийн таашаалыг өгдөг бүжиг бол Балет буюу Сонгодог бүжиг.Балет хэмээх нэр томьёо нь Ballery буюу бүжиглэж байна гэсэн латин үгнээс гаралтай.Балетийн түүх XV зуунаас эхтэй бөгөөд XVII зуунд Францын Наран хаан хэмээн алдаршсан XIV Людовик хааны үед бие даасан урлагийн төрөл болжээ.

Ингээд балетын хөгжил эхэлж одоог хүртэл дэлхий дахины үзэгчдийн нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгаж байдаг том том бүтээлүүд бий болж, улс орон, театр бүр өөр өөрийн тавилтаар бидэнд хүргэсээр ирсэн.
Дурьдвал :Бидний мэдэх А.Аданы “Жизель”, П.И.Чайковскийн “Хунт нуур”, “Щелкунчик”, “Нойрссон гүнж” гээд л олон сонгодог бүтэээлүүд бий. Манай улс ч балетын арвин их туршлагатай ард түмэн. Хамгийн анх 1953 онд Г.Жамьяны хөгжмөөр, Ц.Раднаагийн дэглэлтээр 1 үзэгдэлт “ Манай нэгдлийнхэн” хэмээх бүжгэн жүжгийг тавьж байсан. 1956 онд Б.Асафьеиний “ Бахчисарайн оргилонт булаг”, Ф.Яруллиний “ Шурале “ хэмээх бүжгэн жүжгийн тавьсан нь сонгодог бүжгэн жүжгийн эхлэл болж бүжигчдийн ур чадвар өсөхөд нөлөөлсөн байна. Гэвч балетмастерууд маш чухал учраас 50-иад оноос ЗХУ-д бүжигчдийг сургахаар явуулж байсан. 1975 онд П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, 1979 онд А.Апаны Жизель хэмээх сонгодог бүжгийн эрхэм дээд болсон балетуудыг найруулан тавьсан нь балетын урлаг дөнгөж хөгжиж буй улсын хувьд маш том ололт амжилт болсон билээ.

Хунт нуур балет гурван бүлэг дөрвөн үзэгдэлтэй юм.1877-2-20-нд Москвагийн Их театрт анх тоглосон бөгөөд манай тайзнаа 1975-6-28 нд анх тоглогджээ.
П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн Хунт нуур балетаа 1875 онд бичиж байжээ. Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид 2-ын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж.Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг. Балетийн чимэг болсон нэг дүр бол хар хун. Түүний тэр ханхүүг өөртөө татсан ихэмсэг зан, бүжгийн техник үнэхээр биширмээр. Энэ дүрийн хийдэг 32 эргэлт бол бүжигчингээс асар их чадвар шаардсан байдаг. Тиймдээ ч улс орны шилдэг балетчингууд энэ дүрд тоглосон байдаг.

Бас нэг шигтгээ болсон дүр бол алиалагч.Түүний бvжиглэх техник, огцом vсрэлт, олон хувилбарт эргэлтvvдийг чадварлаг гvйцэтгэх нь үнэхээр биширмээр...Мөн олон улс үндэстний бүжгийн онцлогийг балеттай хослуулан гаргасан нь нүд хужирлам .Хамгийн гайхалтай хэсэг бол мэдээж хүн бүхний мэдэх хунгийн дөрвөлийн хэсэг.Тэр хэсэг эмэгтэй хүний турьхан хөл, хунгийн тэр л эрхэмсэг занг маш гайхалтай гаргасан байдаг. Дашрамд хэлэхэд хэрвээ та хүүхдээ балетчин болгохыг хүсэж байвал 5-6 наас нь эхлэн хичээлүүлэх хэрэгтэй шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Бямбаа
(202.179.23.202)
2017-01-28 11:21:09
Манай дуурийн театрт дэлхийн сонгодог тоглогдсоор байгаа нь суурийг нь сайн тавьсаных л даа анхны балет анхны дуурь биширмээр тэр үед дөнгөж хоёр сая хүнтэй болж байсан л үеИх гүрний мөн Болгарын сургуулиар боловсорсон хүмүүс одоо дараагийн үеэ бэлтгээд мундагаа Бахархгүй байхын аргагүй хэзээч үл тасарна Төрийн бодлого заавал хэрэгтэй
0
0
0
Хариулах
Kelly Flack
(188.166.31.130)
2016-11-28 05:53:43
Ahoj
Jste podnikatel nebo žena Jste v jakékoli finanční stres potřebujete úvěr se založit svůj vlastní podnik Máte nízký příjem a je pro ně těžké získat úvěr od místních bank a jiných finančních institucí Odpověď je zde při nízké rychlosti 2 Napište nám patolízal na paydayloancompany9gmailcom
0
0
0
Хариулах