Солонгосын охидын “Switch” хамтлаг Монголд ирнэ

БНСУ-ын охидын “Switch” хамтлаг манай улсад тоглолтоо хийхээр болжээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нийслэлийн ногоон байгууламж, цэцэрлэгүүдийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх гэж буй компанит ажлын хүрээнд тус хамтлагийг урьж авчирч байгаа юм байна.

Хамтлагийнхан Монголын залуустай гурван өдрийг хамтдаа өнгөрөөхийн зэрэгцээ ногоон байгууламжаа хэрхэн нэмэгдүүлэх талаар анхаарч, мод тарих ажээ. Энэ ажлын хүрээнд Монгол залуучуудын хамтаар нэг шөнө, хоёр өдрийн аялал зохион байгуулах, СХД-ийн 84-р цэцэрлэгийн гадна талбайг тохижуулах, ногоон байгууламж, усан оргилуур байгуулж өгөх, хүүхдийн зурагтай үлгэрийн ном хандивлах зэрэг нэр хүндтэй олон ажлыг зохион байгуулах юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.