Давтагдашгүй амт Weinbrand
Германы энэхүү дарс нь конъяк шиг дахин нэрэгдэн амт чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгддэг төдийгүй олон улсын зах зээл дээр баттай байр суурийг эзэлж ихээхэн гүйлгээтэй дарснуудын нэг болсоор байна.

Вайнбрандын сайн чанар, амт үнэр нь усан үзмийн тодорхой төрөл , нэрэлтийн боловсруулах технологи , хугацаа хадгалах хэлбэрээс шууд шалтгаалдаг. Чанарын үнэлгээ хадгалалтын баталгаатай хугацаа 12 сар байх ёстой. Вайнбрандын гэдэг нь зөвхөн Германд үйлдвэрлэгдсэн сайн чанарын дарс нэрийн баталгаа юм. Францад 14-р зууны үед усан үзмийн дарс хийсэн байхад одоогоос 100-гаад жилийн өмнөөс л Вайнбранд бий болжээ. Гол нь 6 сар царсан торхонд 1000 литрээр савлаж хадгалдаг.

Зарим үйлдвэрүүд 12 сарын турш хадгалдаг. Ийм Вайнбранд нь сайн чанартайн дээр өндөр үнээр зарагддаг. Хадгалах, хэрэглэх хэм нь өрөөний дулаантай адилхан байх ёстой ч сэрүүн газар байлгах нь тийм ч муу биш бөгөөд зориулалтыг намхан шилбэ, алтан зул хэлбэрийн хундаганд хийж барихад гарын дулаанаар аандаа хэрэглэх хэмтэй болдог. Вайнбрандыг мөстэй мөн хүйтэн кола, тоник алим, жүржийн шүүс хольж хүйтрүүлж хэрэглэх маш тохиромжтой. Өдрийн хоол даруулах журмаар хэрэглэвэл таатай, сайхан байдаг.







