Ж.Сауле шилдгийн шилдэг улс төрч эмэгтэйгээр шалгарчээ


Үндэсний мэдээллийн Time.mn сайтаас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Шилдэг улстөрч эмэгтэй” шалгаруулах бүх нийтийн санал асуулгаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Сауле шилдгийн шилдэг улстөрч эмэгтэйгээр шалгарчээ. Нийгэм улстөрийн хүрээнд ажиллаж буй 60 гаруй бүсгүйг хамруулсан бүх нийтийн онлайн санал асуулгад давхардсан тоогоор 300 гаруй мянган хүн саналаа өгсөн байна. Санал асуулга 20 хоногийн хугацаанд үргэлжилжээ.
Мөн шилдгийн шилдэг улстөрч эмэгтэйгээр Эрүүл мэндийн сайд  Н.Удвал, УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун,  УИХ-ын гишүүн Д.Арвин, УИХ-ын гишүүн М.Батчимэг тодорчээ. Мөн шилдэг улстөрч эмэгтэйгээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АН-ын нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, УИХ-ын гишүүн М.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Г.Уянга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Гарамжав, Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан, Хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Хуульзүй дотоод хэргийн дэд сайд асан, МАН-ын бага хурлын гишүүн В.Удвал, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, “Эв Эе” эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Я.Батцэцэг, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нар тус тус тодорчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Иргэн (150.129.141.193) 2015-04-13 05:00:46
Ёоо ёохасагийн аймшигт чөтгөрийг мисс гэвэл би өөрөө галзуурсан байхааёоо ёо эмнэлэг очьё оооо
(150.129.141.193) 2015-04-13 04:57:02
Ёоо ёо
Zochin (122.201.22.82) 2013-03-21 18:15:36
Юу вэээ тэгээд хэн нь шилдэг улс төрч эмэгтэй болсон юм бэ Бүгдээрээ болсон юм уу