” Титаник” киноны гол дүрийн бүсгүй алдарт Кейт Винслет энэ өдөр мэндэлжээ

Холливудын алдарт жүжигчин  Кейт Винслет 1975 оны 3 сарын 24-нд төржээ.  Английн алдарт дуучин, жүжигчин  бүсгүй маань өдгөө 39 настай. Тэрээр "Acadeny Awards"-ийн Шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хамгийн залуудаа авч чадсан юм. Мөн Гремийн шагнал, оскрын шагнал, Эмми-ийн шагналыг хүрсэн Холливудын цөөхөн бүсгүйчүүдийн нэг нь Кейт Винслет билээ.



Винслэт хүүхэд ахуй цагаасаа драммын дугуйланд явж, 1991 онд Их британын телевизэээс ажлын гараагаа эхлүүлсэн. Түүний анхны дэлгэцийн бүтээл бол "Тэнгэрлэг амьтан" хэмээх богино хэмжээний кино байсан юм. Энэ нь түүнд багагүйтнэр хүндийг авчирсан бөгөөд үүний дараа Титаник кинонд маш чадварлаг тоглосноор Винслэтийн нэр алдар дэлхий дахинд түгсэн... Түүний оргил үеийг 1991 он гэдэг. 2000 он хүртэл түүний эрч суларсан.



2000 онд хүүхдэд зориулсан "Best Spoken Word"  альбом нь Гремийн шагнал хүртсэн.
Үүний дараа Quills (2000), Iris (2001), Eternal Sunshine of the Spotless Mind (2004), Finding Neverland (2004), Little Children (2006), The Reader (2008) and Revolutionary Road (2008) зэрэг киноны гол дүрийг бүтээсэн.
Түүнд асар их ашиг орлогыг авчирсан кино бол "The romantic comedy The Holiday" кино билээ. Жүжигчин бүсгүй энэ жил “The Dressmaker”, “Divergent”, “A Little Chaos” зэрэг бүтээлүүдэд тоглож байгаа юм.



Кейт 3 хүүхэдтэй. Түүний нөхөр нь Нед Рокнролл юм.  2010 онд өмнөх нөхөр “Skyfall” киноны найруулагч Сэм Мендесээсээ салсан юм. Тэд олон жил хамт амьдарсан бөгөөд 12 настай охин, 9 настай хүүтэй юм. Холливудын алдарт жүжигчин Кейт Винслет 1998-2001 онд Жим Триплетон гэх залуутай гэрлэж байжээ. Тэрбээр олон хүүхэдтэй болохыг хүсдэг аж.










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.