Бейонси Н&М брэндийн шинэ нүүр царай боллоо



Урин дулаан улирал ирж байгаатай холбогдуулан хувцас загварын томоохон агентлагууд хавар, зуны коллекцуудаа танилцууж эхэллээ. Дэлхийн хувцас загварын томоохон агентлаг болох H&M саяхан хавар зуны коллекцоо танилцуулсан  юм. Энэ зуны шинэ коллекцийн нүүр царайг поп од Бейонси Ноулз тодорхойлох аж. Танилцуулгын нүүрэн дээр дуучны далайн эрэг дээрх наран шарлагын сандал дээр хэвтэж буй тачаангуй зураг тавигджээ. Дуучин бүсгүйн өмссөн хувцасны хувьд дээд хэсгээрээ крем өнгөтэй ханцуйгүй цамц,богино шорт байсан бөгөөд толгойдоо мөн гуталдаа гоёмсог цэцгэн чимэг зүүсэн нь халуун орныг санагдуулам болсон аж.
Шинэ коллекцийн зураг авалт Багамын арлын үзэсгэлэнт далайн эрэг дээр болсон юм. Беойнси энэ брэндтэй өмнө нь ч хамтарч ажиллаж байсан бөгөөд байнгын худалдан авагчдынх нь нэг ажээ. Алдарт дуучин маань ирэх зургадугаар сараас эхлэн аялан тоглолтоо эхлүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд уг тоглолтод H&M брэнд ч хувцасны ивээн тэтгэгчээр оролцох гэнэ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.