Адель 25 насныхаа төрсөн өдрөөр будаггүй зургаа дэлхий нийтэд дэлгэлээ

Өнөөдөр хүчирхэг хоолойгоороо дэлхий нийтийг шагшуулж буй дуучин Аделийн төрсөн өдөр тохиож буй юм. Тэрээрр 1988 оны энэ өдөр Английн Лондон хотод төржээ. Ийнхүү өнөөдөр өглөө Адель твиттер хуудаснаа “25 нас минь баяртай”  хэмээн будаггүй зурагаа олон нийтэд дэлгэлээ.


Тэрээр 19 настайдаа 2008 онд анхны цомог болох “19“ нэртэй цомгоо гаргасан. Энэ хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж, Грэммийн наадмаас шилдэг залуу уран бүтээлч, Шилдэг эмэгтэй дод гоцлол гэсэн номинацын эзэн болсон юм.



Аделийн 21 цомог нь 2011 онд хэвлэгдсэн бөгөөд олон олон шагналыг хүртэж түүхэнд тодоор нэрээ бичүүлсэн юм. Грэммийн наадамд Шилдэг цомог, Оны шилдэг дуу бичлэг, Шилдэг поп гоцлол цомог, Шилдэг клип, Шилдэг бие даасан тоглолт зэрэг зургаан номинацид нэр дэвшиж бүгдэд нь шалгарчээ. 2012 онд тэрээр анхны хүүхдээ төрүүлсэн юм.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.