Диана гүнжийн даашинзууд 719 фунтээр зарагджээ
Албан ёсны хүлээн авалт болон үдэшлэг цэнгүүнд Диана гүнжийн өмсдөг байсан 10 ширхэг даашинзны цуглуулга дуудлага худалдаагаар зарагджээ. Даашинзууд нийтдээ 719 мянган фунт стерлинг болсон бөгөөд наймаалсан эзэн нь дор хаяж нэг сая хүрчих байх хэмээн найдаж байсан аж.

Хамгийн үнэтэй нь, хар хөх өнгийн торгомсог хамба хилэнгээр урласан даашинз 240 мянган фунт хүрсэн ба энэхүү даашинзтайгаа Цагаан ордны албан ёсны хүлээн авалт дээр домогт гүнж маань Жон Траволтатой бүжиглэж байжээ.

Дашрамд дурдахад, Уэльсийн ханхүүгээс салсны дараа Диана гүнж өөрийн эд хогшлуудын худалдааг зохион байгуулах үед уг даашинзууд америкийн нэгэн цуглуулагчийн мэдэлд шилжсэн аж. Диана гүнжийг нас барсны дараа даашинзууд буяны үзэсгэлэнгүүдэд оролцдог байсан байна. Харин одоо даашинзууд шинэ эздийхээ гарт очоод байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.