Залуу эзэгтэй нарт өгөх зөвлөгөө

1. Хэрэв нөхөр чинь танд халамжтай, гэр зуураа эв найртай байвал айл гэрийн жаргал тэрээ. Энэ бүхэн бол бүсгүй та эр нөхөртэйгээ харьцах урлагаас ихээхэн шалтгаална.
2. Хүнийг өөрөө хайрлаж чадахгүй байж хүнээс хайр бүү нэх. Өрхийн минь тэргүүн, хүүхдийн минь аав хэмээн хүндлэн цай идээнийхээ дээжийг бүхнээс урьд барьж хүндэтгэн, өмссөн хувцас өнгө үзэмжинд нь үргэлж санаа тавьж өөд татаж чадсанаараа нөхрийн халамжийг хүртэнэ.

3. "Чулууг чулуу дийлдэггүй, чулууг ус л дийлдэг" гэсэн ардын мэргэн үгийг санаж, нөхрийнхөө аливаа эндэл ослыг уурлаж уцаарлаж, сайн муу үгээр хэлж бүү зас. Энэ үед ухааны урыг гаргаж, энэ байдлаас гаргах эвтэй үгийг олж хэлж, уурласан ч уурлаагүй дүрд тоглон, уян налархай зангаараа түүнийг эрхэндээ оруулж болно.
4. Хүүхдүүдийнхээ дэргэд эр нөхрөө харааж зүхэж, тэнэг мангарт нь хүрч бүү хэл. Эцэг хүн бол хүүхдүүдийнхээ хувьд шүтэх шүтээн нь байдаг. Хүүхэд чинь эцгээ хүндэтгэх тэр хэмжээгээр чамайг хүндэтгэнэ гэдгийг бүү март.

5. Гаднаас орж ирж байгаа хүн гэрийн эзнийг биш, эзэгтэйн царайг харж орж ирдэг юм шүү. Зан аашны сайхнаар илүү нэр хүнд олдог.
6. Хамт олны дунд байхдаа эр нөхрөө хүндэлж, нөхрөөсөө эмээсэн мэт бай. Ингэлээ гээд өөрт чинь муу юм болохгүй. Үг хэл, үйл хөдлөлөөрөө би үүнийг мэднэ гэх зан гаргавал энэ хүүхэн нөхрөө захирсан "мэдэлтэй" авгай гэж магтахаасаа " нөхөртөө дээрэлхүү хүүхэн" гэж муу хэлнэ гэдгийг санаарай.
7. Нөхрийгөө уурлах үед уурлах юм бол гал дээр тос нэмсэнтэй адил болно. Уурласан хүмүүсийн дундаас ухаалаг шийд гардаггүй юм. Харин нөхөртөө тэр цагт хэлэх гэсэн үгээ эв найртай үедээ ингэх нь дээр байсан гэх мэтээр зөвлөж чадвал нөхөртөө өөрийн санасныг ойлгуулж, аливаа зүйл санаснаар чинь бүтэх болно.
8. Хадмуудаа халамжилж хайрыг нь хүлээгээрэй. Ханийн сэтгэлийн хамгийн эмзэг зүйлийн нэг нь тэр шүү.
9. Айл гэдэг чинь эрээрээ нэрлэгдэж,эхнэрээрээ үнэлэгддэгийг санаж яваарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ene jaahan asuudaltai (202.179.22.250) 2014-02-24 17:32:14
Bi yag ingej l nohortoo handdag getel nohor maani yag l teneg yum shig l bolson dandaa hairluulj enhriiluuleh geed l er ni bol tus tas heleh yumaa helj ooriinhooroo l bh heregtei yum bilee dee neg ih mayglaad eniig duuraigaad bh shaardlagagui
shaal hudlaa (202.179.20.151) 2013-09-15 18:21:16
bi nuhruu yag ingej hundlej hairlaj deedlej ali chadhaaraa l demjij baisan Harin ch ulam davraad erguu tolgoi tsarailj yum bolgon deer uuriiguu duviilguj yu ch chadahgui baij humuust uuruu hiij buteesen yum shig ongirch tom tom yariad l tenegtej ugsun duu Etsest ni bi ene teneglelgiig ni tevchih hyazgaar mini baragdaj gereesee huusun doo
buruu (92.224.190.95) 2013-09-13 06:23:45
shal hudlaa ingesnii chini hariu irdeggui eregteichuud emegteichuudiig ugaasaa tiim bh yostoi gej boddog ternees namaig halamjilj hundelj bna hariug n barih yumsan gej boddoggui ail ger gantshan eregtei hunees burdehgui
:((( (1.36.73.39) 2013-09-12 21:02:08
yasan ch hetsuu yum be dee yaj ter togs emegtei ni boloh we