Алжаал тайлах гайхалтай дэр

Эрхэм уншигч бүсгүйчүүд та бүхэндээ алжаал тайлаад зогсохгүй эрүүл мэндэд тустай энэхүү дэрнүүдийг санал болгож байна. Та өөрт тохирсон дэрээ бэлдээд шөнө бүр гайхалтай тайван амарч, шинэ өдрийг эрч хүчээр дүүрэн угтаарай.

Цайны идээтэй дэр
Энэхүү дэр нь тархи хөөрөх, цээж хөших ба хуян шар устай хүн дэрлэж хэвшихэд нэн сайн.

 НОХОЙН ХОШУУТАЙ ДЭР
Энэхүү дэр нь цусны даралттай болон хаван зэрэгт сайн нөлөөлөх бөгөөд эрт дээр үеэс нохойн хошууг эмчилгээ мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэсээр ирсэн билээ.


АЛТАН АРВАЙТАЙ ДЭР
Энэхүү дэр нь таны алжаал ядаргааг бүрэн тайлж толгойноосоо сэрүү татаж унтах үед хөөрөлгөхгүйн дээр тархины судасны нарийсалтай хүнд гойд сайнаар нөлөөлөх дэр юм.

ЦАГААН УУЛ ЦЭЦЭГТЭЙ ДЭР
Үхэшгүй мөнхийн цагаан уул цэцэг нь халуун чанарын бөгөөд ардын эмчилгээнд даралт тогтворжуулах хэвийн хэмжээнд байлгахад хэрэглэдэг. Хүнд үхэшгүй мөнхийн билэгдэл болж урт наслуулна.

САРНАЙН ДЭЛБЭЭТЭЙ ДЭР
Энэхүү дэр нь шинэхэн сарнайн дэлбээг хатаан нүдэж хийсэн бөгөөд сарнай нь ой тогтоолт илт сайжруулж стресс тайлах ба таньд анхилуун сайхан үнэр тансаг байдлыг илтгэнэ.


ГАНГА ӨВСТЭЙ ДЭР
Энэхүү дэр нь анхилуун сайхан үнэртэйн дээр алжаал ядаргааг тайлах ба зүрх судасны өвчтэй хүн дэрлэхэд тохиромжтой. Мөн муу энергийг зайлуулж сайн энергийг татдаг.

ЭРДЭНЭ ШИШИЙН ШАР БУУРЦАГТАЙ ДЭР
Энэхүү эрдэнэ шишийн шар буурцаг нь толгойд массаж болохоос гадна толгой халуу оргих, нүд бүрэлзэн харанхуйлах,нүүр хавагнаж цэлцийх зэрэгт хөргөгч буюу сэрүүн газарт хөргөж хэрэглэхэд нэн тохиромжтой. Сэрүүн газарт удаан хадгалагддаг учир хүйтэн жингийн оронд хэрэглэх боломжтой.

ЖАМЦ ДАВСТАЙ ДЭР
Энэхүү дэр нь даралт болон цээж толгой хөөрөх, хамраас цус гарах, нүд шөнөдөө улцайж улайж хонох зэрэгт дэрлэхэд сайн.

Ингээд бүсгүй минь өөрт тохирсон дэрээ бэлдээд тавтай сайхан амраарай. Таныг гайхалтай өглөө хүлээж байна
    
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bat (78.196.45.81) 2016-06-29 06:50:42
ta nar naad deree avahdaa hajuudan shuud zadlaad uzeerei dan samriin yas bainlee shuu
enkhee (78.196.45.81) 2016-06-29 06:49:05
naad dernuud chin dan samriin yastai dernuud bainlee shuu mongolchuudaa
зочин (183.81.171.135) 2016-06-10 10:48:26
хаанаас авах юм бэ тодорхой бичээчээ
гэрэл (122.201.21.209) 2015-10-25 09:34:02
Хаанаас авах вэ дэрнүүдээ