Захидал задлахад:”Үрдээ бичсэн захидал”
Сайн байцгаана уу? Хайрт хөвгүүд минь
Та нартаа захидал очих тэр өдрийн мэндийг хүргэе! Амьдралын минь утга учир болсон хайртай дөрвөн хүү минь! Ээж нь та нартаа олон удаа захидал бичиж байсан, хойшид ч бичсээр байх болно... Та нарыгаа төрсөн цагаас нь хойш хөтөлдөг ээжийнх нь тэмдэглэлийн дэвтэрт их олон захидал бичигдсэн байгаа. Хожмын өдөр хөвгүүд та нарт минь тэр дэвтэр юутай ч зүйрлэшгүй үнэ цэнэтэй бэлэг болно гэж ээж нь найддаг юм.“Азын дөрвөн бэрх” шиг дөрвөн сайхан хүүгээрээ ээж, аав хоёр нь үргэлж бахархаж, та дөрвийгөө эх орондоо ихийг бүтээх залуус, ирээдүйн сайн эцэг, сайн эр нөхөр болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг шүү.

Захидал №1 Бага хүү Түвшинтөрдөө:
2013.03.27
Сайн байна уу? Миний ангаахай бяцхан үр минь
Энэхүү захидлыг чи минь уншиж, бичиж чаддаг болсон хойноо, магадгүй “ерөнхийлөгч” болсныхоо дараа унших байх...
Өнөөдөр миний хүүгийн гурван нас хүрч байгаа төрсөн өдөр нь. Аав, ээж, агаа нартаа аз жаргал бэлэглэн мэндэлсэн миний хүүгийн төрсөн өдөр. “Бар” жилийн, “бар” сарын, “бар” өдрийн, “бар” цагт миний “муухай“ хүү энэ ертөнцөд дуу хадааж мэндэлсэн. Гурван жилийн өмнө дөрөв дэх хүүгээ буюу чамайгаа төрүүлж байсныгаа ээж нь тод санаж байна. Аав нь энэ өдрийг хичнээн ихээр хүсэн хүлээж байсан гээч...
Өдөр бүхэн цаг тооны бичиг эргүүлээд л, чиний төрөх өдрийг улаанаар тэмдэглэчихсэн, “миний хүү энэ өдөр л төрөх ёстой, яагаад гэвэл энэ өдөр тийм ч олон тохиохгүй ховор өдөр” гээд л хүүгээ төрөхийг хүлээсэндээ.
Аавынх нь чин зүрхний хүсэл биелж, бидний дөрөв дэх хүү чи минь тэр нэгэн билэгшээлтэй сайн өдөр “бар” жилтэй аав, ээжийн “бамбархан” үр нь болж мэндэлсэн юм. Ийм “мундаг” өдөр төрсөн хүүдээ аав нь Түвшинтөр гэдэг нэр хайрлалаа. Ээжийн “бомбогор шар хүү” ийнхүү нарт хорвоод ирсэн.
Өдөр ирэх тусам том болж байгаа чамайгаа харах бүрийд бусдаас дэндүү өөр гэдгийг чинь ээж нь мэдэрдэг. Миний хүүгийн үеийнхэнд нь байдаггүй сэргэлэн зан, хэл яриа нь тод чанга, ухаантай гээд олон “нандин” чанарыг олж хардаг.
Магадгүй миний сэргэлэн шар хүү олон жилийн дараа, хожмын нэгэн өдөр ээжийнхээ энэхүү захидлыг уншаад сууж байхдаа “миний аав, ээж хоёр хүүгээ мэддэг, мэдэрдэг байжээ” хэмээн хэлнэ гэдэгт ээж нь огтхон ч эргэлздэггүй ээ. Өнөөдөр жижигхэн байгаа ч миний хүүгийн ирээдүй томоос том...
Ээж нь хүүдээ “томоо том” хайртай шүү.
Захидал №2 3 дахь хүү Энхтүвшиндээ:
Сайн байна уу? Миний “буржгархан” бор хүү минь
Чамдаа аз жаргалыг хүсэн ээж нь захидлаа эхлэж байна. Ээжийгээ “дархан бэр” болгон дархлаж мэндэлсэн миний ухаантай хүү. Зургаахан настай чамаасаа би аавынх нь нягт нямбай, долоо хэмжиж нэг огтолдог тийм хэрсүү занг мэдэрч, олж хардаг. Чи минь ааш зан, төрх байдал гээд бүх зүйлээрээ аавыгаа дуурайсан. Миний хүү магадгүй эрт дүү дагуулсан болохоороо ийм ухаантай, ийм хэрсүү болчихсон биз. Гэхдээ л миний буржгар бор хүү төрөлхийн л тайван, хир баргийн уйлдаггүй, дандаа инээмсэглэн хэвтэж байдагсан. Хөмсөгөө зангидан бодлогоширох нь яг л том дарга шиг.
Айлын хүүхдүүд хоорондоо муудалцаж, зодолдож, орилолдож байхад миний хүү юу ч анзаараагүй юм шиг л өөрийнхөө хийх ажлыг л хийсээр суудаг. Миний хүүгийн ирээдүйн мөрөөдөл нь хүртэл бусад хүүхдүүдийнхээс өөр. Зургаан настай хүүгийн минь ирээдүйн эзэмших мэргэжил нь “Сансрын нисгэгч”. Би ухаантай бор хүүдээ итгэж байна, чинийхээ ирээдүйг ч төсөөлж байна.
Ээж нь хүүдээ уулнаас ч том хайртай...

Захидал №3 2 дахь хүү Амартүвшиндээ
Сайн байна уу? Миний “бондгорхон бор” хүү минь
Чамдаа захидал очих өдрийн мэндийг хүргэе. Ээж, аавдаа аз жаргал авч ирсэн “ухаалаг бор” хүү минь! Чи минь бас л нэг өөр ертөнц. Ээж нь хүүгийнхээ өрөвчхөн зөөлөн сэтгэл, уяхан нандин чанар, бусдад туслах гэж мэрийдэг өгөөмөр зангаар чинь бахархаж явдаг шүү. Хааяа хааяахан хүүгээ загнаж, хоёрын хоёр дүүтэй байж... гээд зэмлэдэг ээжийгээ уучлаарай. Ээжийнх нь зэмлэл бүхэн хүүгийнхээ сайн сайхны төлөө гэдгийг миний хүү ойлгоорой. Уяхан сэтгэлтэй эр хүн тийм ч олон биш байдаг. Миний хүүгийн хамгийн эрхэм чанар бол бусдыг ойлгож чаддаг, өрөвддөг бас туслахыг хичээдэг агуу сайхан чанар.
Ээж нь хүүгийнхээ нулимсаа залгин, нүдээ хурдан хурдан анивчаад л цаашаа эргэдэг тэр л төрхийг харах дуртай. Хүүгийнхээ тухай бодох бүрийдээ ээж нь уярал хайр, уяхан зөөлөн сэтгэлийг л олж хардаг. Миний ухаантай, уяхан бор хүү аавтайгаа дэндүү гэмээр адилхан. Алхаа гишгээ, нүүр царай, хөдөлгөөн бүх зүйл нь яг л аавынхаа хуулбар. Амьдралынхаа цаг мөч бүхэнд та нарынхаа, хөвгүүдийнхээ төлөө амьдарч чаддаг аавыгаа хайрлаарай.
Миний хүү бас их азтай. Миний хүүд түшиж тулах уул шиг том агаа, тусалж дэмжих хоёр хөөрхөн дүү байгаа. Ээж нь хүүгийнхээ ухаанд итгэдэг.
Миний хүүгийн амьдралын зам дардан байх болтугай. Хайртай шүү.
Захидал №4 Том хүү Түвшинсанаадаа
Сайн байна уу? Миний “том шар” хүү минь
Ээж нь хүүдээ гурав дахь удаагаа захидал бичиж сууна. Энэ захидлыг ээж нь их олон удаа сэтгэл дотроо бичсэн. Миний хүү “Арван долоо”-н нас хүрч байна. Тэртээх ард минь хоцорсон 17 жилийн өмнөх хаврын зэвэргэн саарал өдрийг ээж нь тодоос тод санан дурсаж байна.
...”Өөрөө хүүхэд байж хүүхэд төрүүлж байна” гэж олон хүнд зэмлүүлж, олон хүнээс нүүрээ буруулж, зугатдаг байж билээ. Гэхдээ ээж нь чамайгаа чин сэтгэлээсээ хүсэн байж төрүүлсэн. Хаврын хүйтэн өдрийг дулаацуулан байж хорвоод мэндэлсэн миний алаг үр.
Гурван эрэгтэй дүү араасаа дагуулан төрсөн “булган сүүлтэй” миний том шар хүү өнөөдөр насанд хүрсэн аав, ээжээсээ том сайхан эр болжээ. Миний хүүг хэн ч харахад ханагар том сайхан залуу. Ээж нь хүүдээ чин сэтгэлээсээ итгэдэг. Ээж нь хүүгийнхээ ирээдүйн дүр зургийг сэтгэлдээ төсөөлөн харж байна. Цав цагаан халад өмссөн, царайлаг бас авъяас чадвартай мэс заслын эмч Түвшинсанааг харж байна.
Миний хүүгийн мөрөөдөлдөө хүрэх зам шулуун, энхэл донхолгүй байгаасай. “Эзэн хичээвэл, Заяа хичээнэ”. Миний “том шар” хүү хичээгээрэй. Чамайг харж, чамд итгэж найдаж байгаа аав ээж нь, өвөө эмээ нь, гурван хөөрхөн дүү нь байгаа шүү. Хайртай биднийхээ итгэлийг битгий алдаарай.
Зөндөө их хайртай шүү! Ээж нь...

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
byambaa
(122.201.20.10)
2014-07-14 13:58:47
ih goy bichsen bngehdee yag unuu margaashgui uud boloh gej bgaa hun shig jaahan ewgui yumaa
0
0
0
Хариулах
Гэрлээ
(103.11.193.18)
2013-05-23 16:10:22
Гоё бичсэн байна Би бас 3 хүүхдээ миний бор охин шар охин бор хүү гэж дууддаг Хүүхэд үнэхээр хөөрхөн амьдралын минь утга учир шүү
0
0
0
Хариулах
uka
(202.131.236.204)
2013-05-22 16:50:28
eej uneheer shan zahia bichsen bn
0
0
0
Хариулах
Nta..
(101.235.178.188)
2013-03-27 17:51:06
Setgel dogdolmoor zahiag udahgui huvguud chini unashinaaa naizaa chamdaa amidralin buhii l sain saihniig az jargalig husen yuruuy
0
0
0
Хариулах