Хятад гаралтай эмэгтэй Lui Wen дэлхийн хамгийн чавдарлаг Ази модел юм
Олон улс дахь хамгийн өндөр ашиг орлоготой, анхны Ази модел, Victoria"s secret-н загвар өмсөгч lui wen-г танилцуулж байна. Түүний төгс галбир, нүүрний хэлбэр, Ази төрх нь олон улсад хамгийн шилдэг модел болоход нөлөөлжээ.

Lui Wen 1988 оны 1 сарын 27нд Хятадын Yongzhou, Hunan гэдэг газар төржээ. Бага байхад нь ээж нь түүнийг загвар өмсөгч болгохыг хүсдэг байжээ. 2005 онд анх загвар өмсөгчөөр ажиллаж эхэлж түүнээс хойш авъяаслаг моделын чадварыг томоохон брэндүүд сонирхсон байна. Анх Vogue болон Harper"s Bazaar зэрэг загварын сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн юм.

2009 онд Lui Victoria"s Secret загварын шоунд алхсан хамгийн анхны хятад гаралтай загвар өмсөгч боллоо. Тэрээр маш олон алдартай брэндүүдтэй хамтарч эхлэв. Calvin Klein, Dolce & Gabbana, Roberto Cavalli, Oscar de la Renta, Hugo Boss, Alexander Wang, Rag & Bone, H&M, Marni, Lane Crawford, Bergdorf Goodman, Diesel, Gap гэх мэт.

Тэрээр Vogue Germany-ийн Vogue редакцийн мэргэшсэн модел эмэгтэй юм. Vogue Espana, Vogue China, Vogue Italia, Британийн Vogue болон American Vogue. Мөн Estee Lauder анх удаа хятад гаралтай моделтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн тэрээр Numéro (Cover гэх мэт), GQ, V сэтгүүл, Harper"s Bazaar, Pop сэтгүүл, Allure, W гээд түүний хамтарч ажилласан газруудыг нэрлээд дуусахгүй юм.

2013 онд тэрээр дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтын 5-д оржээ. 2014 онд түүний ашиг 4.3 сая доллар байсан бол одоо 7 сая доллар болон өсчээ болжээ. Мөн 2013 онд Lui нь Models.com-ийн "Top 50 Models Women List" жагсаалтын 3-р байранд орсон байна.

Тэрээр түүхэн дэх Ази гаралтай хамгийн өндөрт тооцогддог загвар өмсөгч юм. Models.com түүнийг 2014 онд "New Supermodel" хэмээх шагналыг хүртсэн Азийн анхны модел хэмээн нэрлэжээ.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







