Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч охин сургуульд сурна

Би-Би-Си агентлагт Пакистан эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа тухай захидал бичсэнийхээ төлөө өнгөрсөн оны аравдугаар сарын 9-нд сургуулиасаа гарч яваад Талибанчуудын халдлагад өртөн амиа алдах дөхсөн 15 настай Малала Юсуфзай охин өчигдрөөс Их Британийн Бирмингем хотын Эдгбастоны охидын дунд сургуулийн есдүгээр ангид элсэн суралцахаар болжээ.  Тэрбээр “AFP”-д өгсөн ярилцлагадаа “Би дахин сургуульд явж эхэлсэндээ туйлын их баяртай байна. Дэлхийн бүх охинд ийм боломж олдоосой гэж хүсдэг. Би Пакистан дахь сургуулиа санаж байгаа ч одоо Бирмингед шинэ багш, шинэ найзуудтай болно” хэмээжээ. Дашрамд дурдахад, Малала охин өнгөрсөн хоёрдугаар сард халдлагад өртөх үеэрээ гэмтэл авсан гавлын ясандаа титан ялтас суулгах мэс засалд орсон юм. Мөн түүний Пакистан эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцсэн хөдөлмөрийг үнэлж, Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж байсан билээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.