Жүжигчин Г.Ундармаагийн санаачилсан ”Итгэлийн Танхим 2” төслийн ажил эхэллээ

Жүжигчин Г.Ундармаагийн санаачилгаар хэрэгжүүлсэн "Итгэлийн Танхим” төслийн хүрээнд УНТЭ-ийн ЯТТ-ийг шинэчлэн засварлах, тохижуулах ажил амжилттай хэрэгжсэн. Тэгвэл уг ажлын үргэлжлэл "Итгэлийн Танхим 2” төсөл ажлаа эхлүүлээд байна.

Сайн үйлсийг дэлгэрүүлэгч тэрбээр дараагийн итгэлийн танхимаа Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн "Хүүхдийн зөвлөх Поликлиник"-ийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулах "Итгэлийн танхим-Хүүхдүүдэд" төсөл энэ сарын 1-ний өдөр буюу Эх үрсийн баярын өдөр ажлаа эхлүүлжээ. 

Тус эмнэлгээр өдөрт 585 өвчтөн, аав ээж, асран хамгаалагч нарын хамт нийт 700 гаруй хүн үйлчлүүлдэг энэхүү хүлээлгийн танхим тун удахгүй сайхан сэтгэлт олон хүний хамтын хөдөлмөрөөр цэвэрхэн, тохь тухтай, илүү хүртээмжтэй болж шинэчлэгдэх юм.

Түүний санаачилсан энэ сайхан үйлийн эхний хэсэг амжилттай бүтэж, одоо дараагийн ажил эхэллээ. Өвдсөн нэгнийхээ төлөө сэтгэл чилээн хүлээсэн хүмүүс даарч хөрөх, тавгүй орчинд айж бэргэх аюулаас аврагдах нь. Түүнд уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс “БАЯРЛАЛАА” .

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.