Эмма Уотсон Мадам Тюссогийн цуглуулганд орлоо
Харри Поттер цувралын Хармонигийн дүрээр олны танил болсон, өдгөө 22 настай жүжигчин Эмма Уотсоны лааны тосон баримлыг танилцууллаа. Залуу жүжигчны баримлыг Лондон хотын Мадам Тюссогийн музей бүтээсэн байна. Elie Saab фирмийн даашинзтай, гоёмсог гялтгар туфлитэй ихэмсэг бүсгүйн дүрээр урласан бөгөөд баримал нь сууж байгаа байдалтай аж. Уран барималч Алекс Карлайл хэлэхдээ лааны тосон баримлыг инээмсэглэсэн байдалтай бүтээх нь хэцүү байсан гэжээ. “Харри Поттер” киноны бусад гол дүрүүд болох Дэниел Редклифф, Руперт Гринт нарын лааны тосон баримлыг мөн бүтээх юм байна. Залуу жүжигчдийг буйдан дээр зэрэгцэн сууж байгаагаар бүтээхээр зохиомжлоод байгаа аж.

Мөн залуу жүжигчин маань Э.Л.Жеймсийн “Fifty Shades of Grey” номоор бүтээх дэлгэцийн бүтээлийн гол дүрийн бүсгүй Анастейши Стилийн дүрд сонгогдоод байгаа. “Fifty Shades of Grey” романд тэрбумтан Кристиан Грей, оюутан бүсгүй Анастейши Стил нарын хоорондын харьцааны түүхийг өгүүлдэг аж. Уг роман хэвлэгдсэний дараахан АНУ, Их Британид бестселлер болж, борлуулалтын хурдаараа “Twilight”, Харри Поттерийн тухай цуврал романуудыг гүйцэж түрүүлсэн амжилт үзүүлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
үнсгэлжин
(203.160.55.130)
2013-04-06 18:52:51
яг жинхэнэ хүн шиг харагдаж байна шүү
0
0
0
Хариулах
үнсгэлжин
(203.160.55.130)
2013-04-06 18:52:48
яг жинхэнэ хүн шиг харагдаж байна шүү
0
0
0
Хариулах