Зөн билгийн тулааны ялагч Жулия Ванг
Оросын ТНТ телевизийн хамгийн алдартай шоу болох "Зөн билгийн тулаан" - ны ялагчаар Жулия Ванг хэмээх ер бусын нэгэн эмэгтэй тодорсон билээ. Шоуны эхний дугаараас эхлэн өөрийнхөө ур чадварыг харуулсан юм. Хаусын сүнс хэмээн өөрийгөө хэлэх бөгөөд машинд нуусан хүн олохоос эхлүүлээд нууцлаг үхлийн талаар ч бүгдийг хэлж байлаа.

Хамгийн хачирхалтай нь тэрээр зөн билгийн тулаанд орохоос өмнө фото модель, дуучин, жүжигчин байсан бөгөөд өөрийн аргаар онцгой үнэртэн гаргах хоббитой аж. Москвад зохиогдсон Версаче, Карл Лагерфельд, Нина Риччи, Валентин Юдашкины загварын шоунд уригдан оролцож байсан юм. Жулия Ванг найз тун цөөн бөгөөд хамт ажиллаж байсан хүмүүс түүний тухай ярихдаа "Жулия Вангын хэлсэн бүхэн биелэж байдаг. Маш энгийн зүйл байсан ч тэр. Жишээ нь машины зогсоол дээр хаана сул зай байгааг хэлж өгдөг. Тэр их ер бусын сонин эмэгтэй" хэмээн хэлсэн байсан.

Харин түүний ээж Жулия Ванг талаар ярихдаа "охин минь төрөхөөсөө эхлээд онцгой нэгэн байсан гэж хэлжээ. Бага наснаасаа эхлэн ойр тойрныхоо хүмүүсийн ирээдүйн талаар зөгнөн хэлж, чөтгөр, шулам, сүнс,хар нар гэх мэт үеийн хүүхдүүдээсээ итгээд хачин зүйлсийг зурж эхэлсэн нь олон хүмүүсд таагүй санагдаж байсан гэдэг.

Сургуульд орохоосоо өмнө уншиж, бичиж сурсан бөгөөд 7 настай байхдаа шүлэг бичиж эхэлсэн байна. Гүн ухааны номнуудыг уншин судалж, их дээд сургуульд амжилттай суралцжээ.
Тэрээр ялагчаар тодрох үедээ "надад хүмүүс саналаа өгч, намайг хайрлана гэж бодсонгүй" хэмээн хэлсэн бөгөөд өөрийнхөө зүрх сэтгэлийг бүгдэд нь түгээж байгаагаа үйлдлээрээ харуулсан юм.










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.9.41.102)
2016-02-01 23:01:22
tv garsan zvilsiig ni l bchchihsen bna shde naadhiig chn tv r vzsen uur medeelel oruul
0
0
0
Хариулах
ууганаа
(203.194.113.142)
2016-02-01 19:45:45
хэнтэй адилхан юмдээ гэсэн чинь ланатай адилхан царайтай юм байшд
0
0
0
Хариулах
иргэн
(103.9.90.130)
2016-02-01 08:08:24
нэвтрүүлэг үнэн бол аймаар хүүхэн
0
0
0
Хариулах






