Хар цайнд хэт дурлах нь шүдээ гэмтээхэд хүргэдэг

Хар цайг хэтрүүлэн хэрэглэх, хэт дурлаж уух нь шүдний янз бүрийн согог болон бүр цаашлаад ясны өвчин үүсэх гол шалтгаан болдог. 47 настай АНУ-ын Детроет хотын нэгэн иргэн бүсэлхий орчмын яснууд нь өвдсөний улмаас Гэнри Фордын нэрэмжит клиникт  ханджээ. Эмнэлэгт ирэх үедээ тэрээр маш хачирхалтай байдалтай ирсэн бөгөөд амандаа ганц ч шүдгүй байсан гэнэ. Уг эмэгтэйн цусны шинжилгээг хийж үзсэний дараа эмч нар түүний цусан дахь фторын хэмжээ ихэдсэнээс болж ясны флюроз хэвийн бус байдалд орсон гэж оношилжээ.



Ердийн үед хүний цусан дахь фторын хэмжээ нь 0.1 миллограммаас илүүгүй байх ёстой байдаг аж. Харин энэ эмэгтэйн цусан дахь фторын хэмжээ нь 0.47 миллограмм буюу байх ёстой хэмжээнээс  4.7 дахин их байсан байна. Уг эмэгтэй өөрийгөө сүүлийн 17 жилийн турш өдөрт 100 аяга хар цай уудаг байсан гэж ярьжээ. Эмч нарын ярьснаар нэг литр хар цайнд 1-5 мл фтор агууллагддаг аж. Тиймээс дээрх бүсгүйн өвчлөлийн гол үндэс нь хар цай болсон ажээ.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.