Ээжүүдээ өсвөр насны хүүхдээ тохиолдож болох бэрхшээлээс нь хамгаалаарай
Өсвөр насныхан ба бэрхшээл, асуудлууд гэдэг нь байнга хамт явдаг
ойлголт. Тэднийг эрсдэл хайгчид, тогтоосон хил хязгаарыг зөрчигчидөд,
эцэг эхийн хэлсэн бүхний эсрэг зүтгэгчид гэж хэлж болно. Сэтгэл зүйчид
үзэхдээ зүгээр л байсан хүүхэд тань гэнэт гансран дуугаа хурааж, бодолд
дарагдан суух нь өсвөр насныхны хувьд хэвийн үзэгдэл.

Хэдий тийм боловч та тэднийг хяналтаасаа алдагдуулж болохгүй бөгөөд учир нь хар тамхи татаж үзэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг туршилтыг хийхээс ч буцахгүй насан дээрээ яваа. Бага насанд нь анхаардаг байсан анхаарлаа сулруулж биеэ даах чадвартай болсон гэж өсвөр насныхныг хяналтнаасаа аль байлгах мөчид чинь тэд олон зүйлд уруу татагдах вий.

Та тэднийг тохиолдож болох аюулаас хэрхэн хамгаалах вэ?
• Хязгаар тогтоо. Хийж болох зүй, болохгүй зүйл гэж юу болохыг хэлж өг. Хязгаарлаж болохгүй зүйлс хийхийн хор уршиг нь яагаад болохгүй гэдгийн шалтгааныг тайлбарла.
• Учир шалтгааныг хэл. Би болохгүй гэж хэлсэн учраас чи үүнийг хий ёсгүй гэж хэлбэл тэд сонсохгүй бөгөөд таныг утга учиргүй хууль дүрэм тогтоогч гэж үзэж эхэлнэ. Оновчтойгоор тайлбарлаж өгвөл харин тэд эелдэгээр хүлээн авна.
• Заримдаа тохиролцох хэрэгтэй. Тэдэнд бага багаар нас биенд хүрэх тусам нь эрх чөлөө нэмэгддэг гэдгийг сануул. Итгэл алдалгүй хариуцлагатай байж чадвал нь интернэтээр аялах, утсаар ярих, найзуудтайгаа уулзах бүрэн эрх олгоно. Харин итгэл алдвал эдгээр эрхийг хурааж авна шүү гэж тохиролцоход буруу нь юу байх вэ.
• Харилцан ярилц. Хүүхдийнхээ зав цагийг нь олж зүрх сэтгэлийг нээ. Уур бухимдалтай, завгүй, ядарсан үед яриа өрнүүлэх нь дэмий яриагаа сайхан сэдвээр эхэл. Хошигнолоос ч юм уу эсвэл түүний өмнө нь хийж байсан ямар үйлдлээр бахархаж явдгаас ч эхэлж болох юм. Өөрөөр хэлбэл залуу минь, бид ярилцах хэрэгтэй байна гэж эхэлбэл бүгд буруугаар эргэнэ. Сүүлд хэлэхэд хүүхдийн чинь авир нэг л өөр болж үйлдэл нь хяналтнаас алдагдаад эхэлбэл сургуулийнх нь багтай, найз нарынх нь эцэг эхтэй уулзаж болох юм.

Анхны бүтэлгүй дурлалд шаналсан өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?
Та ч гэсэн өсвөр насанд байхдаа хэн нэгнийг шохоорхож, тааралдах үед зүрх хүчтэй цохилж, гар чичрээд л юу хэлэх ээ мэдэхгүй буруу зөрүү үг яриад л, санаж байна уу? Энэ насанд охидын хайрыг булаагчид ихэвчлэн л сургуулийн тэргүүний сурагч, хөл бөмбөгийн багийн ахлагч, шатрын клубын аврага, ангийн атаман нар байдаг. Тэр ухаалаг царайлаг ер нь л төгс нэгэн. Энэ бол үүрдийн хайр байх болно гэж тэд боддог. Гэхдээ үгүй. Тэдний үерхэл сайндаа л 3 сар үргэлжлэх нь элбэг. Гэвч анхны хайр зүрхийг шархлуулсан шаналал он удаан хугацаанд сорви болон үлдэж бүр насанд хүрсэн ч эдгэхгүй зовоох нь бий. Бүгдэд л тохиолддог энэ шаналалаас аварч, өсвөр насны хүүхдийнхээ зүрх сэтгэлийн шархыг хэрхэн хурдан эдгэхэд нь туслах вэ?
Мэдрэмжийг нь хуваалц.
Хайрын харилцаа нь аль хэдийн дуусгавар болсон ч зүрх нь шархалсаар байгаа нь мэдээж. Асуудлаа хуваалцан ярилцахыг хүс. Зүрх сэтгэлийг нь хуваалц. Өөрийн түүхээ ярь. Та ч гэсэн энэ насанд дээрээ дурлаж л явсан. Тэр түүхээ ярьж өгвөл хүүхэд тань энэ асуудал ганцхан өөрт нь тохиолддоггүй хүн бүрт л байдаг гэдгийг ойлгох болно.
Тэвчээртэй бай.
Хүүхэддээ тайвшрах хугацаа өг. Тэр мэдээж усан нүдэлж, яг юу нь буруугаар эргэснийг олж дүгнэх гэж оролдох ч энэ бүгдээс залхаж л таараа. Нэг л өдөр, гэхдээ тэр нь нэг их удалгүй тэр найзуудтайгаа уулзан хөгжилдөж урьдын байдалдаа эргээд орно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.