Уурлаж бухимдах хэрэггүй, хүүхнүүд ээ!
Эмэгтэйчүүд бидэнд ар гэрийн болон албаны ажил, хүүхдээ харах гээд хийх ажил их. Энэ бүгдийг хийх үүргийг зөвхөн эмэгтэйчүүдэд оноосон мэт. Заримдаа хийх ажил их, цаг амжихгүй үе зөндөө тохиолддог. Өглөө эрт босоод гэрийн ажлаа хийгээд л байдаг, хийгээд л байдаг дуусдаггүй. Гэтэл гэрийнхэн туслахгүй. Бүгд л таныг тоохгүй дуртай зүйлээ хийгээд л. Энэ үед бид бараг л “галзуурах” дөхдөг. Гэхдээ тайвшир бүсгүй минь. Тайван суугаад гүнзгий амьсгаа ав. Уурлаж бухимдаад хэрэггүй. Хэсэг амар. Тэгээд л эд нар ер нь юүхэн байхав, амархан, би гялс амжуулчихна гэж өөртөө эрч хүч нэмэээрэй. Тэгэхэд төдийд л бүх зүйл амархан болж, өнөөдөр ч дуусгаж чадахгүй нь дээ гэж бодож байсан зүйлс бүгд үнэхээр амархан байжээ гэдгийг та мэдэх болно. Уурлаж бухимдаад яахав. Тэглээ гээд та л өөрөө зовоож, толгойгоо өвтгөнө. Харин түүний оронд эрч хүчээр өөрийгөө цэнэглэж, бүхий л зүйлээ хийж дуусгаарай. Амархан байх болно. Гэрийн ажлаа хийж дууссан бол танд нэг л хийх зүйл үлдлээ. Тэр бол амралт.






