Хайртай футболкоо хаяхад хайран байна уу бүсгүй минь?

Хайртай футболкоо хаяхад хайран байна уу бүсгүй минь? Тэгвэл бидний бэлтгэсэн зөвөлгөөг анхааралтай уншаарай.  Амьдрал богинохон болохоор хамгийн хайртай богино ханцуйтай цамц хvртэл муудаж, гадуур ємсєх аргагvй болохоороо гэрийн цамц болоод, эцэст нь унтлаганы хувцас болж, бvvр сvvлдээ шалны алчуур болоод дуусдаг шvv дээ.  Хайртай хувцасаараа шал арчих дуртай хvн гэж хаана байх билээ. Тэгвэл яг таны энэ асуудлыг маш хэрэгцээтэй байдлаар шийдэж єгєх зєвлєгєєг хvргэе. Амьдралын юм бvхнийг жаахан єєдрєг талаас нь харж, жаахан бvтээлчээр хандвал тэр чигээрээ аз жаргал, бvтээл туурвил байдаг. Ингээд бvгдээрээ ойртон сууж, юмханаар юм хийх хєєрхєн санаатай танилцацгаая.

Алхам 1: Футболкоо яг голоор нь, уртааш нь нугалж байгаад, ханцуйных нь доогуур хагас дугуй хэлбэр vvсгэн хайчилна.

Алхам 2: Хайчилсан хэсгvvдээ сайн єєлж, єє сэвгvй цэвэрхэн болгоно.


Алхам 3: Ирмэгvvдийг нь эмжээрлэн оёно.

Алхам 4: Эмжээрvvдээ гоёмсог болгохын тулд ахин хирээсэлж оёж єгєєрэй.

Алхам 5: Одоо шугам, бал аваад шатрын дарааллаар богино богино шугамууд зурж єгєєрэй. Тороо бат бєх болгохын тулд зурааснуудаа богино богино, бас тийм ч ойрхон биш зайтай зураарай.

Алхам 6: Дараа нь зураасныхаа дагуу хайчилна уу.

Алхам 7: Дууссаныхаа дараа футболкоо сунгаж, хир бєх бат болсныг нь шалгаарай.

Алхам 8: Эцэст нь бариул гаргаж хайчлах л vлдлээ. Ингээд л таны хайртай футболкоор хийсэн тор бэлэн боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
хүсэлт (27.123.213.4) 2014-07-10 19:33:34
юмханаар юм хийх булангаа өргөжүүлж болох уу их гоё булан өшөө их зурагтай болговол сайн байна
bagi (95.208.248.175) 2013-08-11 23:57:50
zaaval turshinaa danke
uyanga (103.10.21.30) 2013-08-06 18:26:41
hoooorhon yuma