Цагаан дарс шүдний пааланг гэмтээдэг

Цагаан дарсны найрлаганд багтдаг хүчлүүд нь шүдний пааланг гэмтээдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Өмнө нь улаан дарсыг шүдний паалангын фосфор болон кальцыг арилгадаг гэж үздэг байсан юм. Харин одоо цагаан дарсанд агуулагдах хүчлүүд нь шүдний пааланг илүү ихээр гэмтээдэг ажээ.

Өдөр тутам энэ дарсыг хэрэглэснээр шүдний паалангын өнгөр хэсэг нь 60 микроноор багасдаг юм байна. Түүнчлэн уг дарс хичнээн чанартай, олон жил дарсан, ямар жимс найрлагаар хийсэн болон хэдэн онд үйлдвэрлэсэн зэрэг нь хамааралгүй бөгөөд эдгээр зүйлүүд нь шүдний пааланг хамгаалахад ямар ч эерэг нөлөө үзүүлэхгүй ажээ.

 Мөн цагаан дарсыг бяслаг буюу сийртэй хамт хэрэглэх нь шүдний пааланг хамгаалдаг болохыг эрдэмтэд онцолжээ. Харин улаалзгана жимс эсвэл жимсний шүүсийг цагаан дарстай хольж хэрэглэх нь зохисгүй юм. Учир нь шүдний пааланг гэмтээх аюултай хүчлүүдийг улам дэмждэг ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.