Хүүхдийн эрхийн зөрчлийн
мэдээлэл хүлээн авч, туслах зорилготой Хүүхдийн тусламжийн утас 108 тусгай дугаарыг өнөөдрөөс эхлэн 24 цагаар
ажиллуулахаар боллоо. Энэ сарын 21-нээс эхлэн Хүүхдийн утасны зөвлөгчийн сургалт
явагдаж эхэлсэн бөгөөд өнөөдрөөс албан ёсоор ажиллаж эхэлж байгаа юм.
Уг тусламжийн утас нь үнэ төлбөргүй, Монгол Улсын хаанаас ч холбогдох боломжтой аж. Тусламжийн утасны зөвлөхүүд дуудлага бүрийн дагуу хүүхдэд шаардлагатай үйлчилгээг түргэн шуурхай, шат дамжлага багатай хүргэх, үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг чанд хадгалах зарчимтай байх юм.

Дашрамд дуулгахад, манай улс 2006 оноос Олон улсын Хүүхдийн утасны CHI буюу “Child Helpline international” сүлжээ байгууллагын бүрэн эрхт гишүүн улс болжээ.







