Хүндэт ээжүүдээ! Хүүхдүүдээ дагуулаад хүүхэлдэйн театрыг зориорой

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ сард буюу сурагчдын амралтад зориулж “Лусын хааны охид” жүжгээ тавхан удаа тоглох бөгөөд амралтын өдөр бүр хүүхэд багачууддаа уран бүтээлээ ээлжлэн хүргэхээр зэхжээ. Театрын хамт олон “Гэгээн муза Х” наадмаас Ц.Хулангийн “Лусын хааны охид” жүжгээрээ дөрвөн муза өвөртөлсөн билээ.
Тодруулбал, Хүүхдийн жүжгийн төрөлд “Шилдэг зохиол” номинацид яруу найрагч, “Болор цом”-ын хошой шагналт Ц.Хулан, “Шилдэг хөгжмийн зохиол”-д Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, “Шилдэг зураач”-д зураач Б.Бямбацэрэн, “Шилдэг эрэгтэй туслах дүр”-д Хүүхэлдэйн театрын жүжигчин Ц.Цэрэндорж нар “Алтан муза”  хүртсэн юм.   
Мөн театрын хамт олон төрсөн өдөр, “Эрдмийн баяр”-ыг ч мартагдахааргүй театртаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал хөтөлбөрүүдтэй учраас энэ арга хэмжээний захиалга их байгаа гэнэ. Та бүхэнд театрын энэ сарын тоглолтын хуваарийг хүргэж байна.

 Хүүхэлдэйн театрын энэ сарын тоглолтын хуваарь:
•    Дөрөвдүгээр сарын 6, 7, 13, 14-нд 14.00,16.00 цагт: “Гэрэлтдэг бяслаг ба нүцгэн сар” жүжиг бага тайзнаа
•    Дөрөвдүгээр сарын 10-14-нийг дуустал сурагчдын амралтад зориулж өдөр бүр 14.00 цагт: “Лусын хааны охид” жүжиг их  тайзнаа
•    Дөрөвдүгээр сарын 20, 21-нд 14.00 цагт: “Эвтэй дөрвөн амьтан” жүжиг бага тайзнаа
•    Дөрөвдүгээр сарын 27, 28-нд 14.00 цагт: “Улаан малгайт” жүжиг бага тайзнаа тус тус тоглох юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
үнсгэлжин (202.179.20.247) 2013-04-08 19:46:26
дүү нараа дагуулаад очих дашрамаар өөрөө үзчихмээр ч юм биш үү хэхэ
үнсгэлжин (202.179.20.247) 2013-04-08 19:45:33
жоохон байхдаа л хүүхэлдэйн театрт орж үзэж байлаа одоо хэр өөрчлөгдсөн бол нэг орж үзэх юмсан Жоохон дүү нартайгаа барьчсан хэрэгт ордийм бол уу