- Хүн бүрийн араас хөөцөлдөж, бүх зүйлийг болгоно, бүтээн гэхээс залхах үе ч ирнэ, гэлээ гээд бууж өгч байгаа юм биш. Бусад хүмүүсийн асуудлыг өөрсдөд нь л үлдээ.
- Хэрвээ хэн нэгэн таны амьдралын нэгэн хэсэг болохыг хүсвэл аандаа илэрхий чармайлт гаргана. Сэтгэлд тань үлдэхийн тулд чармайлт гаргахгүй байгаа хүнд зүрх сэтгэлдээ зай үлдээх хэрэггүй.
- Хэрвээ дүүлэн нисэхийг хүсэж байгаа бол ачаа болж буй зүйлсээс ангижрах хэрэгтэй. Сонсогдож байгаа шигээ хэцүү биш л дээ.
- Ямар нэгэн зүйл хийхийг оролдон эсвэл бүр буруу хийх нь юу ч хийхгүй байснаас 10 дахин илүү бүтээмжтэй юм.
- Амжилт бүхний ард бүтэлгүйтэл гэж бий. Харин бүтэлгүйтэл бүр амжилт руу хөтөлдөг.
- Та өөр өөр улсын, өөр өөр хотуудын, өөр өөр ёс заншилтай хүмүүс болон төрөл бүрийн нийгмийн давхаргын хүмүүстэй нөхөрлөж, тэднийг мэдэж эхлэхэд хүн бүр нэгэн ижил зүйлийг хүсдэгийг мэдэх болно. Тэд хайр, аз жаргал, өөрийн үнэ цэнэ болон зорилгоо биелүүлж, илүү сайхан ирээдүйг хүсэн мөрөөддөг.
- Илүү их зүйлийг эзэмших тусам, таны юмс таныг улам эзэмших болно. Багахан байх нь танд жинхэнэ эрх чөлөөг өгнө.
- Завгүй гэгч нь төгс хүнийг хайж байх зуур, таныг төгс аз жаргалтай болгож чадах төгс бус нэгнийг алдаж магадгүй шүү. Та яг л өөрийнхөөрөө байж, үүнийг тань баяртайгаар хүлээн зөвшөөрөх нэгнийг олох хэрэгтэй.
- Харилцаагаа ухаалгаар сонгох ёстой. Явцгүй харилцаатай байснаас байгаагүй нь дээр. Яарах зүйл огт байхгүй. Хэрэв болох ёстой юм бол зөв хүнтэй, зөв цагт, хамгийн сайхан шалтгаанаар болох л болно.
- 1000 мянган найзтай байх нь гайхамшиг биш. Гайхамшиг гэдэг бол 1000 хүн таны эсрэг байхад таны дэргэд байх нэг л найзтай байх юм.
- Үргэлж хэн нэгнээс илүү царайлаг хүн гэж байдаг. Өөр хэн нэгэн илүү ухаалаг, илүү сэтгэл татам байх болно. Гэвч тэд хэзээ ч яг тантай адил үзэл бодол, мэдлэг, ур чадвартай болж чадахгүй.
- Хүн бүр л алдаа гаргадаг. Та бусдыг уучилж чадахгүй бол, бусад хүмүүс таныг уучилна гэж бүү хүсэн хүлээ.
- Хааяа ч гэсэн унтууцах зүгээр шүү дээ. Үргэлж хүчтэй царайлах хэрэггүй. Бусад хүмүүсийн үзэл бодолд санаа зовох ч хэрэггүй. Уйлмаар байвал уйл. Хааяа ч гэсэн уйлах нь эрүүл мэндэд тустай.
- Хэн ч төгс биш. Хэн ч бүхнийг амархан авдаггүй. Хүмүүсийн юу даван туулсныг та хэзээ ч мэдэхгүй. Бид бүхэн бүгд асуудалтай. Тиймээс өөрийгөө болон бусдыг бүү үл ойшоо. Хүн бүр л өөрийн гэсэн өвөрмөц арга барилаар тулалддаг.
- Инээмсэглэснээр тэр хүн аз жаргалтай байна гэсэн үг биш. Заримдаа энэ нь зүгээр л өөрсдийн асуудалтай нүүр тулах хангалттай хүчтэй гэсэн үг юм.
- Юмсыг сүр болгох хэрэггүй. Таны төлөө гэсэн ховорхон хүмүүс л танд юм хийж өгнө үү гэхээс ихэнх нь өөрсдийнхөө төлөө л бүгдийг хийдэг.
- Мэдрэмж, хүмүүс өөрчлөгдөн, цаг хугацаа урсаж байна. Та өнгөрсөн алдаандаа шаналж болно эсвэл өөрийн аз жаргалыг ч бүтээж болно.
- Амьдрах амьдралын тань уртыг өөрчлөхөөс илүү утга учрыг нь өөрчлөх хэцүү.
- Хийсэн зүйлээсээ илүү хийгээгүй зүйлийнхээ төлөө та харамсах болно.
- Буруу зүйлийн араас хөөцөлдөхөө болих үедээ зөв зүйл таныг барих боломж олго.
- Амьдралын хамгийн гайхалтай зүйл бол таныг бусад хүмүүс шиг болгох гэж буй дэлхийд өөрийнхөөрөө байх явдал юм.
- Жижиг зүйлс байсан ч хөгжилд, учир нь нэг л өдөр эргээд санахад тэд том зүйл байсныг мэдэх болно
- Хэн ч өөрчлөлт хийж чадна. Нэг хүнийг инээмсэглүүлэх нь дэлхийг ч өөрчилж болно. Бүхий л дэлхийг биш юмаа гэхэд тэдний дэлхийг.
- Бүх зүйл бол амьдралын хичээл. Таны уулзсан бүхэн, өнгөрүүлсэн бүхэн. Тэд бол бидний амьдрал гэж нэрлэдэг зүйлийн туршлагаас суралцах хэсэг. Хичээлээс мэдлэг олж авахаа бүү март. Хэрвээ ажилд орж чадахгүй, харилцаа тань бүтэхгүй байгаа бол, энэ нь илүү дээр зүйл таныг хүлээж байгаа гэсэн үг юм.
- Таны өнгөрсөн ямар байсан нь хамаагүй, таны ирээдүй огт сэвтээгүй. Өглөөг өчигдрийн явдлыг бодон бүү эхлүүл. Өдөр бүр бол шинэ эхлэл. Өглөө бүр сэрэх нь бидний үлдсэн амьдралын эхний өдөр юм.
Амьдрал дээрх хамгийн үнэн 25 зүйл
Өнөөдөр бол миний 30 насны төрсөн өдөр. Тиймээс энэ олон жил ойлгож,
ухаарсан зүйлүүдээ хуваалцах нь зүйн хэрэг гэж бодлоо. Эдгээр амьдралын
сургаалыг би аялж, өөр өөр улс оронд амьдарч, өөр өөр компаниудад
ажиллаж, хаа сайгүй өвөрмөц, сэтгэлд хоногшсон хүмүүстэй уулзахдаа
хуримтлуулсан энгийн зүйлүүд юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







