Эмэгтэйчүүд гэж хэн бэ?

Бүсгүй та эмэгтэй хүн болж төрсөн дөө баярладаг уу? Эмэгтэй хүн гэхээр цаанаасаа л үзэсгэлэнтэй сайхан мэдрэмж төрдөг. Тэгвэл эмэгтэй хүн ямар байдаг талаар бодож байсан уу?  Та өөрөө өөртөө яагаад гэсэн асуулт тавьж байсан уу?  Эмэгтэй гэдэг цоожыг тайлан эмэгтэй хүний нууц ертөнцөд бяцхан аялуулах гэж байна. Анхаарлаа хандуулаарай.


Хүүхнүүд яагаад хөлөө ачиж суудаг вэ?
Гоё ташаатай учраас. Тэгээд ч биеийн онцлог зохилдооноос болж өмд өмссөн ч ингэж суухад эвтэйхэн байдаг. Харин эрчүүдийн хувьд бол ташаа жижиг бас тэдний "бяцхан найзад" амьдрах орон зай шаардлагатай байдаг.

Хүүхнүүд яагаад амттанд дурладаг вэ?

Өөх тос бүгдэд хэрэгтэй. Гэхдээ хүүхнүүд түүнийг нүүрс устай /амттан/, харин эрчүүд протеинтэй /котлет/ хэрэглэх дуртай байдаг. Учир нь бүр хүй нэгдлийн үед эрчүүд протеин агнаж, хүүхнүүд нүүрс ус цуглуулж байсантай холбоотой гэнэ. Харин төрсөн өдрөө амттай шоколад идчихээд дараа нь таргаллаа гэж гомдоллодог хүүхнүүдийг байгаль эхийн алдаа гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр яах билээ дээ

Яагаад хүүхнүүд гитар дарахын оронд бүжиглэх дуртай байдаг вэ?
Бүжиг бол эмэгтэй хүний өөрийгөө илэрхийлэх арга. Хүүхнүүдийн хөдөлгөөний эв дүй, байгалиас заяасан уян налархай бие цогцос бүжгийн үед улам тодордог. Харин эрчүүд булчин хөгжүүлэх дасгал, бас бие биеэ балбаж байхдаа илүү таатай байдаг. Харин гитарын хувьд гэвэл нүүрэн дээрх үсний хэмжээ гитар хоёр шууд холбоотой байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл гитар бол эрчүүдийн орооны үвэрээ /хэрэв шувуу байсан бол/ өрвийлгөдөг өд сөд гэсэн үг. Тэгээд ч гитар эмэгтэй хүний биеийн галбиртай төстэй хэлбэртэйг анзаарахгүй өнгөрч болохгүй. Эр хүний хүчирхэг гарын дор дуулгавартай "дуулж байдаг гитар".

Хүүхнүүд яагаад үнэртэй усанд дурладаг вэ?
Үнэрлэх эрхтэн эмэгтэй хүнд илүү хөгжсөн байдаг. Хүүхнүүд үнэртэн амьдралыг улам сайхан гоё болгодог гэж итгэдэг учраас гоо сайхны бүтээгдэхүүнд их мөнгө зардаг.

 Үнэртэй ус бол химийн зэвсгийн нэг хэлбэр болж эрчүүдийн анхаарлыг өөртөө татах  нэг арга юм. Хүүхнүүд яагаад өндөр эрчүүлд дуртай байдаг вэ? Өргөн тархсан ойлголтоор бол эр хүн эмэгтэйгээс 15-см өндөр байх ёстой гэнэ. Хүүхнүүдийн хувьд өндөр, биерхэг гэдэг ойлголт хүч чадалтай гэсэн ойлголттой адил байдаг гэнэ.

Хүүхнүүд яагаад нямбай байдаг вэ?
Эрчүүд өглөө болгон ажилдаа явахын өмнө түлхүүр асаагуур зэрэг зүйлээ эрээд гэрээ буулгачих шахдаг. Хаана байгааг нь ганцхан хүүхнүүд л мэддэг. Энэ нь бидний эрт дээр үеийн амьдралын хэв маягтай холбоотой гэнэ. Эрчүүд хөдөлгөөнтэй зүйлүүдийн / нугас гэх мэт/ хойноос ан хийж бол хүүхнүүд хөдөлгөөнгүй зүйлүүдийг /ургамлын үндэс, оймс гэх мэт/ цуглуулдаг байсантай холбоотой ажээ.

Хүүхнүүд яагаад зурхайд итгэдэг вэ?

Зурхайд, эр хүнд ядаж нэг ч боломж олгохгүй тухай өгүүлдэг. Үүнээс гадна эмэгтэй хүний ухаан бодол логик сэтгэлгээнд баригддаггүй, тэгээд ч зурхай уран сэтгэмж, зөн билгээ улам хөгжүүлэх сайхан суурь хөрс болж өгдөг. Харин эрчүүд бол тодорхой тоо баримттай мэдээлэлд илүү итгэдэг байна.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин (202.55.191.60) 2013-04-09 21:24:53
Тэмvvжин хууль зvйн сайд болоод юу хийв Цагдаагийн туршлага мэдлэгтэй бvх даргыг хомроглн халах ажлыг хийсэн Єєр юу ч хийгээгvй ***** Хийж мэдэх ч vгvй чадахгvй Єєрєє хуулийг шууд зєрчдєг Хэргийн баримт ч юму уу мэдэхгvй сум хонгио зурагтаар vзvvлж худал ярьж олныг тєєрєгдvvлсэн Мєн МИАТ-ын хэргийн мєрдєн байцаалтын нууц задалсан Энэ чинь єєрєє гэмт хэрэг Гэмт хэрэг хийсэн хvн шvv Тэмvvжин бол Элбэгдоржын заавраар хуулийг vл тоон хvн хэлмэгдvvлэгч Олон хvнийг шvvх прокурортой нийлж хилс шийтгvvлсэн хvн Єєрєє баяжаад байраа сольсон Их сэргэлэн баян эхнэр нь юу ч олдоггvй хvн байж хэрхэн ингэж баяжив Шалгах хэрэгтэй бус уу Тэмvvжинг зайлуулахгvй бол цагдаа босно шvv Aлуурчны ах Тэмvvжин яаж цагдааг удирдах нь ойлгомжтой