Нусны алчуурны ач тус
Одоо үед сахуу халдварт саа зэрэг халдварт өвчнүүд урьдчилан сэргийлэх тарилгын ачаар бүрэн устгаж байна. Хүүхдийн хамгийн тархмал халдварт өвчний нэг улаан бурхан вакцин гарснаар үлэмж хэмжээгээр буурлаа.
Эдүгээ томуу болон томуу төст өвчин стафилококкийн их хэмжээгээр гарах болов . Эдүгээ томуу болон амьсгалын замын хурц халдварт өвчнүүд агаар дуслын замаар халддаг бөгөөд урьдчилан сэргийлэх найдвартай арга бүрэн боловсроогүй байна. Эртнээс нааш хэрэглэж ирсэн бие махбодийг чийрэгжүүлэх, өвчтэй хүнийг эрт тусгаарлах, гэр орондоо цэвэр агаар оруулах, чийгтэй цэвэрлэгээ хийх, ариутгагч уусмал , амны хаалт , хамрын алчуур хэрэглэх гэх мэт аргууд нь одоо хүртэл ач холбогдлоо алдаагүй юм.
Эрдэмтэд ханиах найтаах үед 20000-40000 дусал шүлс гардгийг тооцоолжээ. Эдгээр дусал амнаас гадагш маш их хурдтай цацагдан гарна. Найтаахад 50 метр секунд , ханиахад 100 метр секундын хурдтай цацагддаг.
Том дуслууд нь юманд амархан наалддаг бөгөөд жижиг дусал нь агаарт хагас цаг хүртэл байж их хэмжээний газарт тархана. Иймээс ханиаж найтааж байгаа нэг хүн хэдэн арван хүнийг өвчлүүлэх боломжтой юм.
Хамрын алчуурыг хэрэглэх нь амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга хэмжээ мөн. Хамрын алчуур нь том хэмжээтэй байвал зохино. Түүнээс дөрвөөс доошгүй давхарлан нугалж ханиах , найтаах үед хамраа дарж занших хэрэгтэй.

Судалгаанаас үзэхэд хоёр давхарласан амны хаалт буюу хамрын алчуур нь амьсгалын замаар орох нянгийн 55-70 %-ийг гурав давхарлан 80 % хүртэл , дөрөв давхарласан бол 90-94 %-ийг оруулахгүй саатуулдаг ажээ. Хамрын алчуурыг хэрэглэсний дараа ханиах найтаахад бохирдсон гадаргыг дотор нь оруулан нугална. Хамрын алчуурыг өдөр бүр сольж байвал зохино. Ханиад хүрсэн үед өдөртөө хэд хэдэн удаа сольж байвал сайн.
Бохирдсон хамрын алчуурыг буцалгаж ариутгана. Ингэж ариутгаж чадахгүй бол бохир алчуурыг гялгар уутанд хийж түр хадгална. Хамрын алчуурыг 0,5 %-ийн шохойн уусмал буюу 0,1%-ийн хлорамины уусмалаар норгоно. Энэ нь вирус нянг устгахад чухал ач холбогдолтой юм. Хамрын алчуурыг угаасны дараа заавал халуун индүүгээр индүүдэж хэрэглэх хэрэгтэй. Иймээс та бүхэн хүүхдээ багаас нь хамрын алчуур хэрэглүүлж сургаарай.
Н.Задгайцагаан







