Хүүхнүүдээ хүнсний харшлын аян энэ сарын 15-ныг дуустал үргэлжилнэ
Энэ жил дэлхий дахинаа “Хүнсний харшил-Дэлхий дахинд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудал” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Дэлхийн хэмжээнд 200-250 сая хүн хоол хүнсний харшилтай байдаг бол манай УКТЭ-ийн харшлын тасагт жилдээ 8-10 мянган хүн шинжилгээнд хамрагддагаас 30 хувь нь энэ төрлийн харшилтай байдаг юм байна.

Ихэнх тохиолдолд жимс, самар, өндөгнөөс харшилдаг аж. Манай улсын хувьд 40 орчим хүнсний харшил байдаг бөгөөд УКТЭ, Арьс судлалын үндэсний төв, хувийн эмнэлгүүд шинжилгээ хийж, тодруулдаг байна. Улсын хэмжээнд самар, сүүн, махан, гурилан бүтээгдэхүүний харшил түгээмэл байдаг.
Манай улсад энэ сарын 15-ныг дуустал харшилтай тэмцэх 7 хоног аяныг зарлаад байгаа юм. Харин долоо хоногийн арга хэмжээний хүрээнд харшлын тухай, харшлаас урьдчилан сэргийлэх талаар харишилтай хүмүүс, эцэг эхчүүдэд зохих мэдлэг чадвар хандлага эзэмшүүлэх сургалт зохион байгуулах гэж байна.
Тус сургалтын хүрээнд арьс харшил, чих хамар хоолой, уушги, дотор зэрэг нарийн мэргэжлийн эмч нарт зориулан харшлын талаарх сургалтыг 13-ны өдөр зохион байгуулах ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.