Амралтын өдрийн амтат Маффин

Амралтын өдрийн мэнд эзэгтэй нар аа. Та бүхэндээ амтат маффин хийх аргыг хүргэе! 




Орц:
• 6 ш өндөг

• 150 гр гахайн мах, хүсвэл өөр хиам болон бусад махаар орлуулж болно.

• Өөрийнхөө хэмжээнд тааруулан гич
• 100 гр сүү
• 200 гр талх
• 100 гр бяслаг
• Давс, перец

Хийх арга:
Сүү, өндөг, давс болон перецээ хутгаад, дээр нь талхаа жижиглэн дөрвөлжин зүсэж гахайн махаа мөн дөрвөлжин зүсэж бяслагаа үрж нэмээд хутгана.





 Бэлэн болсон бэлдцээ жижиг дугуй кексний хэвэнд давуулалгүй хийгээд 180С-д гадна талыг нь бор болтол ойролцоогоор 15-20 минут шарна. Ингээд амтат маффин бэлэн боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.179.23.27) 2014-11-16 15:38:42
hereglej uzne ee