Хятадын Тэргүүн хатагтай Пэн Лиюань хамгийн дэгжин хувцасладаг бүсгүйчүүдийн жагсаалтанд багтжээ

“Vanity Fair” сэтгүүл өнгөрсөн  онд хамгийн сайхан хувцасласан  эрхмүүдийг 74 дэх жилдээ нэрлэлээ.  Холливудын жүжигчин Керри  Вашингтон 2013 онд хамгийн дэгжин  хувцасласан бүсгүйгээр нэрлэгдсэн  бол анхныхаа хүүхдийг төрүүлээд  удаагүй байгаа Кэмбрижийн гүнгийн  гэргий Кейт Миддлтон дөрвөн жил  дараалан эл жагсаалтад дээгүүр  заларчээ. Мөн дуучин, бизнесмен  Жастин Тимберлейк Грэммийн  шагнал гардуулах 55 дахь удаагийн  ёслолын үеэр гангарсан “Tom Ford”- ын смоукингоор эл жагсаалтад хоёр  дахь жилдээ багтжээ. Энэ жилийн жагсаалт санаанд  оромгүй зүйлсээр дүүрэн байгааг  хувцас загварын ертөнцийнхөн  тодотгожээ. Нэгдүгээрт, уламжлалт  жагсаалтад шинээр багтсан оддын  тоо олон байгаа гэнэ. Тухайлбал,  Бейонсе, Шарлиз Терон, Брук Шилдс,  Дита фон Тиз, Хятадын Тэргүүн  хатагтай Пэн Лиюань нар шинээр орж  иржээ.

Түүнчлэн эл жагсаалтад АНУ- ын Тэргүүн хатагтай Мишель Обама  багтаж чадаагүй нь олны анхаарлыг  татжээ. 2007 оноос хойш жагсаалтыг  тэргүүлж байсан Тэргүүн хатагтай  өнгөрсөн жилээс хасагдсан байна.  Харин домогт “Rolling Stones”-ын  Кит Ричардсын өвөрмөц хувцаслалт  “Vanity Fair”-ийнхний анхаарлыг  татжээ.







Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.